10. Тохиролцоо хийх арга

757 106 3
                                    



 Нойрмоглосоор утасныхаа эхний сэрүүлгийг дуугарсан даруйд нь унтраачихаад үргэлжлүүлэн багахан ч болов зүүрмэглэхээр шийдэж дэрэндээ хацраа наан тухлах би өөрийгөө зөөлөн даавуун дээр хэвтэж буйгаа мэдмэгцээ гэнэтхэн сэрэмж авах шиг болж огцом хөдөлгөөнөөр өндийлөө.

 Шөнө яалт ч үгүй хувцаснууддаа хүрээлүүлээд шалан дээр тухалсан би одоо орон дээр хэвтэж байх бөгөөд тэндээс өнгийн доорхоо харвал Жин миний байранд оччихсон байх нь тэр.

  Юу билээ?.. Тэр ингэсэн юм байх даа?

  Нойрсож байхад минь намайг орон дээр хэвтүүлээд өөрөө шалан дээр унтчихсан хэрэг үү?

   Энэ байдал намайг хангалттай их гайхшралд автуулж дөнгөсөн тул би хэсэгтээ л хөнжилдөө шигдэн тайвнаар зүүрмэглэж буй түүний төрхийг ширтсээр байсан ба энэ нь анх удаа шахуу царайг нь тогтож ажсан явдал байв.

 Сүүлийн үед байнга шахуу түүнтэй хамт байх болсон ч гэлээ хүн цоолох шахам ширтэлтээс нь болоод тогтож харж чаддаггүй байсан юм..

 Түүний царайлаг төрх.. Ялангуяа энэ зөөлөн уруул бүр ч харц булаам юм..

  Яг л үлгэр эсвэл хүүхэлдэйн кинон дээр гардаг ханхүү нар шиг..

  Нойрсож буй царайлаг ханхүү..

  Тийн төсөөрөлдөө автаад байсан ч сэрүүлэгний чанга дуу ахин хангинахад би уг байдлаасаа тэр даруй ангижран утсаа шүүрч аван унтраачихаад орноос буун Жиныг сэрээчихгүй гэсэндээ өлмий дээрээ гишгэлсээр өрөөнөөс гарлаа.

  Нүүр гараа угаачихаад ганц хүний хэрэгцээнд хангалттай гэх шиг жижиг галын өрөөндөө орон хоосон шахуу хөргөгчнөөсөө үлдсэн хэдэн өндөг болон зүсэм талхнуудыг зоог болгон бэлтгэх явцдаа би цааш яах талаараа бодлогоширно.

  Миний хувьд лав.. мэдээж мөнгөний асуудал нэгт.

  Дэлгүүр хурдхан ажиллагаанд ороосой.. Тэгвэл захиралтай хийх тооцоогоо цэгцэлчихэж болно.

  Байрныхаа тооцоонуудыг хийнэ.. Бас хүнс ч цуглуулаагүй удчихаж..

  Зочиндоо байнга шарсан хуурсан зүйл, бэлэн хоол мэтийн зүйлс идүүлээд байж болохгүй юм байна шүүдээ..

  Өөртөө анхаардаггүй юмаа гэхэд ядаж л түүний эрүүл мэндэд санаа тавих хэрэгтэй байх.

- BOY WITH LUV - || JIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora