7. Хамгаас хачирхалтай..

813 108 5
                                    



   Тэр сурахыг хүсэхгүй байгаа юм болов уу, эсвэл үнэхээр юу ч ойлгохгүй байгаа юм болов уу?

   Аль эсвэл би л хүнд хичээл заахдаа муу бололтой.

  Бүтэн хоёр цагийн турш түүнд үсэг заахыг хичээсэн ч тэр ганцыг нь ч тогтоож чадаагүй бололтой заасан зүйлээ шалгах гэхэд гартаа атгасан балныхаа үзүүрийг хөдөлгөсөн ч үгүй.

  Эцэст нь яах талаараа ахин эргэцүүлэхээр шийдээд үүдний хэсгээр холхин байснаа ямартай ч өнөөдрийн хичээлийн өндөрлөе гэдгээ хэлэхээр өрөөндөө явж ормогцоо Жин хамгаас нандигнадаг номыг маань эргүүлж тойруулан харж байхтай би таарлаа.

   Тийн багахан харамлах мэдрэмж төрөхөд түүн дээр явж очоод эвтэйхнээр мөнөөх эдээ гараас нь булаах би түүнд буруу ойлголт төрүүлчихгүй гэсэндээ эелдгээр инээмсэглээд тайлбар тавив.

       - Энэ миний хамгийн дуртай ном байгаа юм. "Бидний алдаа" гэдэг нэртэй. Гэхдээ энэ танд хэрэггүй ээ. Гадаад хэл дээр бичигдсэн болохоор ойлгохгүй. Эхлээд солонгос хэлээ сайн сурвал дараа нь өөр хэл ч бас сураад энэ номыг уншиж болно шүүдээ. Та тэгмээргүй байна уу?

  Хариуд нь тэр одоо ч гарт минь буй уг номыг ширтэн байснаа толгой сэгсрэх агаад үүнийх нь дараагаар бодолд харван орж ирсэн нэгэн санаагаа би ямар ч шүүлтгүйгээр шуудхан түүнд дэлгэсэн юм.

       - Эсвэл хоёулаа иймэрхүү кино болно. Уншиж чадахгүй байсан ч та хараад бас сонсоод ойлгоно биздээ?

  Харин энэ удаад тэрээр сэтгэл хангалуун гэгч нь толгой дохих бөгөөд харамсалтай нь энэ бүтэшгүй санаа гэдгийг ээлжит хоромд ойлгох би санаа алдсаар номоо шүүгээндээ хураагаад түүний зүг харлаа.

       - Даанч болохгүй юм байна. Манайд зурагт эсвэл компьютер байхгүй. Хамтдаа бол утсаар үзэж ч болохгүй.. Тэгэхээр бүтэхгүй юм байна даа. Өөр зүйл л бодож олохоос.


***


 Маргааш өглөө нь гадагш гарахад Жин байдаг л янзаараа үүдний дэргэд намайг хүлээн зогсох бөгөөд түүнийг шоолон инээх зуураа одоо ч зүүсэн буй зузаан ороолтыг нь тайлж авах гэхэд тэр дургүйцсэн бололтой толгой сэгсрэх нь тэр.

     - Та халууцахгүй байна гэжүү? Бас ингээд явбал хүмүүс хараад таныг шоолно дог.

- BOY WITH LUV - || JIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora