40. Өөрийгөө үл тоогоод ч хамаагүй..

527 73 0
                                    



  Бурхан минь.. 

  Тэхён дарааллуулж хэд хэдэн аймшгийн кино тавьснаас больж яг одоо айдас минь дээд цэгтээ тулчихаад байна..

  Тэр аймшигтай дуу чимээ бас дүрслэлүүд..

  Ялангуяа миний хамгаас их айдаг хараал идсэн алуурчин хүүхэлдэйнүүд..

  Эндээс амьд гардаг л юм бол Тэхёныг ална даа.

  Харахгүй бас сонсохгүй байя гээд нүд болон чихээ тагласан ч тэр аймшгийн царайнууд толгойд дүрслэгдэж хоолой нь тархинд хадах шиг аймшигтай мөч үгүй..

  Ядаж байхад танхим бүхэлдээ харанхуй тул хажууд суугаа амьд хүмүүсийн бараа харагдах нь битгий хэл амьсгалах чимээ нь ч сонстохгүй буй нь яг л ганцаараа харанхуй өрөөнд хоригдчихсон мэт сэтгэгдлийг надад төрүүлж байлаа.

  Тийн өвдгөө тэврэн эцэс төгсгөлгүй мэт толгойд эргэлдэх аймшигтай бодлуудаа зайлуулахыг хичээх хэдий ч тэр бүгддээ төөрөлдсөндөө чичигнэн байхдаа нуруунд минь мэдрэгдэх зөөлөн зүйлээс болж би давхийтэл цочин эргэж харав.

  Дэлгэцнээс тусах багахан гэгээнд Жины царайг таньсан даруйдаа саяхнаас энэ байдлаас маань ангижруулах нэгнийг мөрөөдөн байсан би шуудхан түүний хүзүүнд зүүгдэн чанга гэгч нь тэвэрнэ.

  Тэгтэл яах учраа олохгүй буй аятай хэсэгхэн хөдөлгөөнгүй зогссоноо тэр хоёр гараараа нуруу болон хөлийг минь эвлэгхэнээр ороон тэвэрснээ суудал дээрээ эргэн суучихлаа.

  Энэхэн мөчид түүний өвөр дээр суучихсан буйгаа анзаарах ч сөхөөгүй байсан би айдсаа үргээхийг хичээн дотроо залбирсаар цээжинд нь нүүрээ наан хоёр гараараа нурууг нь чанга гэгч нь ороов.

   Хүүхэлдэй..

  Мэдээ орсон цагаасаа хойш хамт байсан нэгэн эрэгтэй хүүхдийн дүрстэй бяцхан хүүхэлдэй..

  Асрамжийн газрын асрагч эмэгтэй анх өлгийтэй намайг гудамжнаас олоход хажууд минь тэр хүүхэлдэй хэвтэж байсан учраас надтай хамт энд авчирсан гэж хэлж байсан.

  Тэгэхээр эцэг эх маань эсвэл хэн ч юм намайг орхихдоо тэр зүйлийг бэлэг болгож үлдээсэн гэсэн үг.

  Яг л ингэж бодсондоо анхандаа би тэр хүүхэлдэйг ихэд нандигнаж хайрладаг байлаа..

  Тэр хүүхэлдэй надад эцэг эх шиг маань.. надад буй цор ганц нандин зүйл шиг санагддаг байсан юм..

- BOY WITH LUV - || JIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora