94. Төлөвлөгөө

556 80 17
                                    



   Хурлын дүнд Тэхён болон Жон Бура нар хувьцааг тэнцүүхэн хувааж эзэмших шийдвэр гарсан ба тэдний хэн хэн нь энэ өрсөлдөөн дуусаагүйг илтгэх аястай басамжилсан харц нэгэн рүүгээ хаялсаар танхимыг орхилоо. 

  Тэгэхээр.. Тэхён байж.

  Арван хоёрдугаар сарын сүүлээр тохиодог төрсөн өдрөөрөө Сөүлд очихдоо эмнэлэгт очиж Жин ахтай уулзсан хүн Тэхён байж.

  Яагаад энэ талаар ганц ч удаа бодсонгүй вэ?

  Би өөрөө л хууртагдаж байж.. 

  Тэр аль эртнээс бүхнийг мэдэж байсан..

 Түр хүлээж байгаарай гэчихээд гарч одсон Хусогийг хүлээн суух явцад хөл хөдөлгөөн багассаны дараа Тэхён орж ирээд хаалга хаамагцаа шүдээ ярзайлган инээмсэглэсээр бидний өмнө ирэв.

      - Энэ өдрийг ямар удаан хүлээсэн гээч? Үнэхээр удаан. Сайхан болчихлоо. Гэхдээ л эрт баярлах болоогүй лдээ.

      - Тэхён.. Надаас энэ бүгдийг нуусандаа үнэхээр ичихгүй байгаадаа ингэж хэлж байна уу?!

Энэ хугацаанд толгойг минь гашилгах шахсан гол түлхүүр болсон зүйлсийг нууж байсан хэрнээ юу ч болоогүй мэт цайлган инээмсэглэл гаргасаар буй тэрээр бухимдах сэдлийг минь хөндөж орхисонд би шалан дээр дэвслэн босмогцоо өөрийн мэдэлгүй хөмсгөө нумруулан өндөр дуу гаргаж орхисон нь энэ байлаа.

      - Хөөе, тайвшир. Одоо л хэлэх гэж байна шүүдээ. Тайвшраад суу. Энэ компаний нүүр царай болох залууг гэмтээж болохгүй хэмээсээр хоёр мөрөнд минь зөөлөн түлхэлт өгсөөр эргүүлэн суудалд минь суулгасан тэрээр хоолой засан төв царай гаргаад ярьж эхлэв.

      - Хамгийн түрүүнд уучлаарай. Зарим нэг тохиолдолд худал хэлсэн маань үнэн лдээ, гэхдээ тэгэхээс өөр аргагүй болоод л тэр. Энэ хугацаанд чамд ч бас хэцүү байсныг ойлгож байна, гэхдээ Жонгүг дээр очсоныг чинь би үнэхээр сүүлд л мэдсэн гэдэг үнэн шүү. Чамайг тийм үйлдэл хийнэ гэж үнэхээр бодоогүй.. Ахыг гэх хайрыг чинь би үнэхээр биширсэн. Бас чамайг үүнээс болоод хэтэрхий тэнэг үйлдэл ч гаргаж мэдэх юм гэдгийг баттай ойлгосон шүү! Тэгээд л хэлэх гэж байснаа бодлоо өөрчилчихсөн юм. Нууц хөзрийн минь талаар Жин ах, Мин Юнги бас танай ах мэдэж байсан. Тэдний тусламжтайгаар өнөөдөр би анх Жон Бураг буулгаж авч чадлаа. Гэхдээ цаашид сэрэмж алдаж болохгүй. Энэ тэмцэл дуусаагүй учраас. Би тэр шулмыг заавал юу ч үгүй болгоод там руу нь тонилгох болно.

- BOY WITH LUV - || JIN [END]Opowieści tętniące życiem. Odkryj je teraz