28. Яг одоо.. юу хийх ёстой юм бол?

500 80 1
                                    



       - За яахав, чамтай цуг явъя.. Ямартай ч эхлээд Жин ахтай уулзмаар байна.

       - Ингэж хэлэхийг чинь л хүлээж байлаа.. Баярлалаа.. Тэгвэл одоо явах уу эсвэл маргааш уу?

  Эцсийн дүнд гаргасан хариултыг минь сонссон даруйдаа саяхан л жаахан охин аятай уйлж унжаад байсан Тэхён нулимсаа шударснаа өөдөөс ярзайтлаа мишээсээр ийн асуух нь тэр.

  Бага багаар түүний талаар санаж эхэлж байна..

  Түүний огцом хувирдаг зан араншин, нүүрний хувирал.. яг л хэвээрээ байх шиг..

       - Шөнө болж байхад солиороо юу? Маргааш очъё.. Хичээл бас ажлаа тараад.

       - Үгүй дээ.. Хурдан очихгүй бол ах ганцаараа хэцүүдэж байгаа байлгүй. Чамайг хайх гээд ийш тийшээ явчих ч юм билүү? Гадагшаа гардаггүй байсан болохоор ойр хавиа ч сайн мэдэхгүй. 

        - Тэгвэл чи харихад л болно биздээ? Одоо би унтмаар байна. Маргааш болъё.

  Ийн ээлжит хариуг минь няцааж дөнгөөгүй тэрээр салах ёс гүйцэтгэхийн зэрэгцээ маргааш эрт ирээрэй хэмээн захисаар сая нэг юм гэрийг маань орхилоо.

  Хаалгаа цоожлохтойгоо зэрэгцэн уртаар санаа алдах би тэр даруйдаа дөнгөж саяхан үдэж өгсөн хүнийхээ хэлсэн зүйлсийн талаар бодлогоширч эхэлсэн юм.

   Ким Сокжин гэдэг хүний амьдрал миний бодсон шиг тийм ч сайхан биш бололтой..

   Яг л анхны сэтгэгдэл шиг минь.. гэр бүл байлаа гэхэд тэд нар нь анхаарал тавьдаггүй.

   Түүний харцнаас л энэ бүхнийг бэлхнээ  харж болно шүүдээ..

   Гэхдээ тийм байгаасай гэж хүсээгүй болохоор л би бага зэрэг төсөөрчихөөд байсан байх.

   Үнэндээ надад тусалж чадах зүйл байгаа гэвэл би түүнийг тийм байдалтай орхимооргүй байна.. 

  Ямартай ч очих болно.. Түүнтэй уулзах ёстой..

  Хэдэн минут дороо зогсон өөртэйгөө зөвлөлдсөнийхөө дүнд ийн шийдвэрээ гаргачихаад орныхоо зүг алхахаар дөнгөж хөл тавьтал хаалга тогших чимээ дуулдсанд Тэхён л байх даа хэмээн санасаар дөнгөж саяхан оролдсон цоожоо тайлтал таамаг минь алдаагүй байж.

      - Ямар нэг зүйлээ мартаа юу? Тайван унтмаар байх юм.

      - Тийм л бололтой. Чамайг дагуулж очихгүй бол ах намайг алчих юм шиг санагдаад байна.

- BOY WITH LUV - || JIN [END]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang