49. Жон Жонгүг ирчихсэн

454 73 6
                                    



      - Угаалгын өрөө орохдоо хаалгаа түгжихээ мартав аа. Миний өрөөнд байрлахдаа санаа зовох хэрэггүй ээ. Би ихэнхдээ оройтож ирэх болохоор үүдэнд байсан нь дээр. Эсэргүүцэл хүлээж авахгүй. Бас сургуульд чинь хүргэж өгөх болохоор хамт явцгаая.

       - Тэгж өөртөө-

       - Төвөг удах хэрэггүй гэжүү? Чи юу ч болсон надад төвөг удахгүй болохоор зүгээр дээ. Харин ч ганцаардаад үхэх гэж байсан болохоор хийх ажил гараад ирчихсэн чинь сайхан байна. Гарцгаая.

  Намжүүн ах тайлбар бүрийг минь няцааж ийн халамж тавьж байгаа юм шиг хэрнээ захиргаадах аядсаар байх бол би түүний аясыг даган дуулгавартайгаар үгэнд нь орохыг хичээж байлаа.

  Тэр надад хэтэрхий их халамж тавиад байх шиг..

  Яагаад гэнэт ийм болчихов?

  Уг нь тэс өөр араншинтай хүн шиг санагддаг байсан юмсан..

  Машинд нь сууцгаан хөдөлсний дараа ч гэнэтийн байдлаар ихэд яриа болсон тэрээр надаас сургууль, ажил гээд бүхий л зүйлсийн талаар шалгаасаар.

  Тэр үнэхээр.. яачихсан юм бол?

      - Би ажлыг чинь хорихгүй ээ, одоохондоо. Гэхдээ ажил дээрээ хонох шаардлагагүй үедээ чамайг заавал хүргэж өгч байна, ойлгосон уу? Сүүлийн үед энэ газар бүр ч аюултай болж байна.

       - Ойлголоо.. Гэхдээ ахаа.. Та яагаад гэнэт надад ингэж их анхаараад байгаа юм бэ?

       - Боломж олдсон болохоор нь л. Бас маш их ганцаардаж байгаа болохоор.

  Инээмсэглэхдээ бий болгодог хацрынхаа хонхойг одоо ч замхруулаагүй байх тэрээр урдах жолоо мушгин урдах зам руугаа ширтэх явцдаа ийн тайвнаар хариулах бол би түүний үнэн эсвэл худал ярьж буй эсэхийг шалгах гэсэндээ царайг нь анхааралтай ажигласаар л байлаа.

      - Танд найз бүсгүй байхгүй юмуу? Өдий насан дээрээ яагаад үерхдэггүй юм? 

       - Хөөе, өдий нас гэнэ шүү. Ид ажиллах ёстой цэл залуу нас байхад. Одоохондоо эмэгтэйчүүд сонирхох зав алга аа. Харин чи? 

        - Ю-Юу?

         - Найз залуугүй гэдгийг чинь мэдэж байна. Сонирхдог залуу байгаа юмуу?

    Царайны хувирал болон дууныхаа өнгийг нухацтай гэмээр байдал руу шилжүүлэх түүнийг нүүр өөд хальтхан харц хаялчихаад ийн асуухад би хэлэх хариултаа олж ядсаар цонх тийш цээжээ эргүүлэв.

- BOY WITH LUV - || JIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora