31. Тархи vs Зүрх

521 81 5
                                    



  Нэг л танил бус хэрнээ тун таатай, дотно юм шиг мэдрэмж..

  Ханасан нойрноосоо аажмаар сэрж эхлэх үест мэдрэгдэх биеийг минь бүхэлд нь бүчиж халуунаар төөнөх мэт дулаахан тэврэлт..

  Хамаг асуудлаа мартаж тайвшрал гээч зүйлд умбах шиг тийм л нандин мэдрэмж..     

  Сэрэхийг хүсэхгүй байна.. 

  Энэ хэвээрээ ахиад удаан баймаар байна..

  Гэсэн ч нойр минь хэдий нь ханаад байсан тул аргагүйн эрхэнд нүдээ нээхэд өмнө маань шал болон ширээн дээгүүр овоолсон номнуудаас өөр зүйл үл харагдана.

  Онцын зүйл байсангүйд ахиад жаахан л энэ мэдрэмжийг өөрт авч үлдье хэмээх горьдлого тээн нүдээ аньсан даруйдаа хичээл гэдэг яршигтай зүйлийг санах би огцом өндийх гэсэн ч одоо ч бэлхүүсээр минь тас тэврээстэй нэгний гараас мултарч чадсангүй. 

 Тийн дүүрсэн хэрэг гэж өөрт шивнээд нойрссон хэвээр буй бололтой огтоос хөдөлгөөн үл гаргах Жины гарыг эвтэйхнээр суллахыг оролдсон ч энэ нь мөн л бүтээгүй тул би биеэ аажмаар эргүүлэн нөгөө тийш харж хэвтлээ.

  Тэгэхдээ яг л таамаглаж байснаараа мөнөөх л нойрсож буй ханхүүгийн царайлаг төрхтэй тулгарсан юм.. Бүр маш ойрхноор..

 Эрүүгээ багахан өргөж нүүрээ ахиад жаахан л урагшлуулчихвал хамраа түүнийхтэй шүргүүлчих шахам тийм л ойр зай гэдгийг барагцаалах миний амьсгалах хэмнэл зүрхний цохилтыг даган түргэсэх шиг.

 Яаж.. Хүн яаж ийм царайлаг, харц булаам байж болдог юм бэ?

 Түүний энэ төрхийг харах хүртлээ би тэр талаар огт бодож байгаагүй..

  Бодож үзье ч гэж санаж байгаагүй болохоор мэдэхгүй байна.. 

  Эдгээр үгсийн төгс илэрхийлэл болох хүн түүнээс өөр байдаг болов уу?

   Хаа нэгтээ байгаа л байх..

  Гэхдээ би лав үлдсэн амьдралдаа энэ хүнээс илүү харц булаам нэгнийг олж харахгүй гэдэгтээ итгэлтэй байна.

  Нүд хөмсөг, хамар ам, чих, нүүрний хэлбэр, үс  гээд л өөлөхийн аргагүй юм шиг..

  Ялангуяа уруул нь..

  Яг л жимсний лангуун дээр өрөөстэй байхыг нь хараад шүлс минь гоожих шахдаг улаахан гүзээлзгэнэ шиг..

- BOY WITH LUV - || JIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora