60. Зохиол

411 85 5
                                    



  Тэр нэгэн сэрүүхэн орой гэгээ тасрахтай зэрэгцэн Намжүүн ахынхыг орхичихоод Тэхёнтой хийсэн тохиолцооныхоо дагуу түүний хуучин амьдарч бйсан гэрт ирээд буй би тэнд мөн л түр зуур байрлахаар төлөвлөсөн тул ачаагаа эмхэлж цэгцлэх шаардлага ч байсангүй.

  Тийн мөнөөх л асар том төлөвлөгөөнийхөө талаар эргэцүүлж хэвтсээр байснаа Тэхёны захиасыг санаж түүн рүү утас цохьлоо.

        - Оччихоо юу? Ким Намжүүн юу гэж байна? Чамайг зүгээр л явуулчихсан уу?

        - Ерөнхийдөө бол би зөрүүдэлсээр байгаад хаяад гараад ирсэн. Тэр ахад санаа зоволтгүй дээ, удахгүй над руу залгахыг нь мэдэж байна. Жин ах юу хийж байна?

        - Байдгаараа л. Чамайг харуулдаад л. Тохирсноороо яг одоо зурвас бас зургаа илгээ. Ядаж тэрийг чинь харуулж санааг нь амраахгүй бол намайг зовоогоод хэцүү байна.

        - Ойлголоо доо. Чи ч бас царайлаг ахын зургийг явуулаарай.

   Ийн түүнтэй харилцан яриагаа өндөрлөчихөөд дугаар луу нь Жин ахад зориулсан бяцхан зурвасыг хэд хэдэн удаа дарж голж шилэн байж сонгосон зургийнхаа хамт илгээхэд Тэхён өөдөөс өөрийнхөө зургийг илгээчихэв.

  "Царайлаг ах гэж хэлээд байхад. Царайлаг Ким Сокжин ах!! Царай муутай Ким Тэхён биш."

   "Харамсалтай нь би түүнээс илүү царайлаг бас чамаас ах. "

    "Хурдан царайлаг ахын зургийг явуул"

   Бидний хоорондоо зөвлөлдсөний эцэст олсон нэгэн шийдэл бол энэ.

   Уулзаж чадахгүй үедээ бид зурвасаар харилцаж зургаа солилцож байж болно.. 

   Гэхдээ Жин ах утас хэрэглэж мэдэхгүй болохоор Тэхён л бидний дамжуулагч болно доо..

   Өмнө нь Ким Сокжин гэдэг хүн надтай хамт амьдарч байхдаа түүнд нууцаар захидал бичдэг байсан гэсэн..

   Заримдаа надаас нуудаг байсан зүйл нь тэр..

   Тэхёноос Жин ахын царайг  тал талаас нь дарсан хэдэн арван зургийг хүлээн авмагцаа тэдгээрийг нэг бүрчлэн ажиглаж тэнэг юм шиг инээмсэглэх би хэд хэдэн зурвас илгээчихээд унтахаар зэхэж нүдээ аньлаа.

  Гэсэн ч энэ удаад нойрыг минь хулжаасан зүйл бол мөнөөх санаа зовнилууд бус догдлол...

- BOY WITH LUV - || JIN [END]Unde poveștirile trăiesc. Descoperă acum