HINT ЗАДЛАЛ.

406 61 13
                                    



  Ким Намжүүн гэж хэн бэ? 

 Тэр хүнтэй холбоотой хэсгүүдээс зарим нэг хинтүүдийг олж хараад, багахан логик гаргачихвал хариултыг нь олж болох байсан (гэж бодож байна). Энэ хэсгийн хувьд эхний бөгөөд эцсийн удаа задлан хийж үзье гэж бодлоо~~

 Аль парт дээр дурдагддаг хэсэг болохыг бүгдийг нь хэлэхгүй ээ~~



<<1>>


"Тэр чамд ямар нэг зүйл хийчихвэл яах юм? Эсвэл гэрийнхэн нь чамайг юу гэж бодох юм?.. "  - Анхнаасаа бүгдийг нь мэдэж байсан хэрнээ огт хамааралгүй хүн шиг аашилж байсан. Үүнийгээ ч мэдэгдэхгүйн тулд үг хэлээ сайн цэгнэдэг.

   50р хэсэг дээр Тэхён санамсаргүйгээр нүүх гэдэг талаар дурдчихаад үгийнхээ алдааг засдаг. Тэр орой Намжүүн албаар Kim Teku-г гэрт нь нүүж ирэхээс өөр аргагүй байдалд оруулдаг. (Харваас жүжиглэлт нь хуурамч байсан шд xD) Энэ төлөвлөгөөг нь мэдэж байсан гэсэн үг.

 Өөрөөр бол  хэзээнээс бас ямар зорилгоор гэдэг нь тодорхойгүй ч Тэхён, Намжүүн хоёр хоорондоо холбоо тогтоосон.

 Бас Тэхён санамсаргүйгээр Ким Намжүүнийг сайн мэддэг гэлтгээ илтгэх шахсан хэсэг ч бий. 


<<2>>


<<"Гэхдээ.. ямартай ч би түүнд тусалж чадахгүй байна. Тус болж, хамгаалж эсвэл ядаж л дэргэд нь байж чадахгүй болохоор л уур хүрээд байна. Утгагүй сонсогдож байж магадгүй лдээ. Гэхдээ.. та ойлгохгүй байх лдаа. Таны тэдэрч үзээгүй мэдрэмж байх. Үнэхээр хэцүү мэдрэмж"

"Яагаад би ойлгохгүй гэж? Харин ч сайн ойлгож байна. Мэдэрч үзсэн болохоор. Тийм асуудалтай тулгарч тэр мэдрэмжтэй дайтаж үзсэн болохоор маш сайн мэдэж байна">>

  Энэ хэсэг ч бас их утга учиртай. Намжүүн хэнийг хамгаалахыг хүсдэг вэ гэдэг нь аль хэдий нь ил болчихсон. 17 жилийн өмнө, жаахан байхдаа асрамжийн газарт орхичихсон дүүгээ. 

  "тэр мэдрэмжтэй дайтаж"..  гэдэг нь дүү дээрээ очихыг, ахынх нь хувиар хамгаалахыг хүсдэг байсан, энэ тал дээр өөртэйгөө тэмцэлдсээр ирсэн гэсэн үг. Аль эртнээс ч байж болно. Гэхдээ бас яг уулзахдаа өөрийгөө хэн гэж хэлэх вэ гэдэг тал дээр маш их бодсон л байх. Эцэстээ бууж өгөөд "танихгүй ах"-н дүрд хувирсан.

- BOY WITH LUV - || JIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora