35. Дурласан залуу

530 79 4
                                    



  Зорьсон газартаа хүрэх замдаа зайрмаг идэж бас тоглоом тоглож байтал Хусог дуудлага хүлээн авснаар хаа нэг тийшээ яаралтай явах болчихсон.

 Хурдан гэрт маань хүргээд өгье гэхэд нь би ахаараа хүргүүлчихнэ хэмээн шалтагласаар байн байн уучлал эрэн түүнийг арайхийн явуулчихаад Тэхёныг дуудсан юм.

  Учир явдлаа хэлэхэд тэр ч дуртайяа маш хурдан хугацааны дотор ирсэн бөгөөд яг одоо бид хамтдаа Жины гэр лүү явахаар зэхэн машинд зэрэгцэж сууцгаагаад байна..

       - Чамайг бараг л таньсангүй шүү.. Юу өмсчихсөн юм бэ? Бас наад нүүр царайгаа хар даа хэмээн түүнийг өөдөөс нүд салгалгүй ширтэх явцдаа үнэнхүү гайхширсан байртай дуугарахад би түүнээс нуугдах гэсэн шиг бушуухан цонх тийш биеэ эргүүллээ.

       - Тийм тэнэг харагдаж байна уу?

  Энэ бүгд надад зохихгүй байсан бололтой.. Тэгээд л Хусог тэгж хэлсэн байж магадгүй юм..

  Үнэхээр ичмээр юм..  

       - Үгүй дээ. Чамд зохиж байна гэх гээд л. Өмнөхөөсөө илүү хөөрхөн болчихож. Тэгээд болзоо чинь ямархуу байв? Залуудаа хаягдчихаа юу?

       - Амаа татаа.. Өнөөдөртөө намайг гэрт хүргээд өгөөч. Ахиж ийм байдалтай явмааргүй байна. 

   Хэдий Тэхён намайг тайвшруулах гэсэн мэт хэлснээ залруулсан ч гэлээ юунаас эсвэл хэнээс ч юм ичиж санаа зовох сэдэл сэтгэлд минь оршсоор байсан тул би түүн рүү эгцэлж ч чадалгүйгээр ийн гуйхдаа гартаа буй жижиг чихмэлийг чангаар атгасан байлаа.

  Жин ахтай ч яаж ийм байдалтай уулзах вэ дээ?

  Тэглээ л энэ богино хувцас үнэхээр эвгүй санагдаж байна..

       - Юу гэж дээ? Жин ах хүлээж байхад.Тэглээ ч өнөөдөр ч бас хононо гэж амлачихаад. Ахыг битгий л ахиад гомдоочих. Чамайг явснаас хойш тэр өвдгөө тэврээд суугаад л байсан. Бүр намайг гарахад хүртэл тэгээд үлдсэн. Бас энэ төрхийг чинь хараад тэр лав баярласандаа бүгдийг нь мартчих байх аа.

       - Ядаж хувцсаа сольмоор байна. Бас би ийм байдалтай хаашаа ч явахгүй ээ. Ялангуяа Жин ахад гэсэн харуулмааргүй байна. Хүн ичээд байхад ойлгодоггүй юмуу?

        - Аан.. Ойлголоо.. Гэхдээ яахаараа сайхан харагдахаас ичнэ гэж? Чи хөөрхөн. Одоо бүр ч хөөрхөн харагдаж байна. Ичих зүйл байхгүй шүүдээ. Жин ах гэнэт хэлд ороод чамайг хөөрхөн байна гэж хэлж ч магадгүй.

- BOY WITH LUV - || JIN [END]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang