82. Заримдаа алдаж болохгүй хүмүүс гэж байдаг ч олоод хэрэггүй нь ч бас бий

398 62 6
                                    




  Тэр зүгээр л галзуурчихаж..

   Яаж тийм зүйл байж болно гэж? 

   Тэнэг юм.. 

  Санаанд ч оромгүй зүйл болоод өнгөрсөн тэр орой Ким Намжүүн гэгч этгээд, намайг ирэх хүртэл хаашаа ч явж болохгүй" гэх хачирхалтай сануулга өгчихөөд хаашаа ч юм яваад өгсөн..

 Тийм ээ, үнэхээр би хаашаа ч яваагүй. Тэр гэрийнхээ үүдийг юугаар ч юм цоожлоод орхичихсон байсан юм чинь!

  Тэр үнэхээр галзуу юм байх даа?

  Тэр хүнийг ийм зүйл хийн гэж хэзээ ч төсөөлж байсангүй..

  Зүгээр л санаанд оромгүй үйлдэл гаргачихаад ахиад л өнөө ойлгомжгүй авираа гаргаж намайг хорьчихоод алга болчихлоо..

  Маргааш өдөр нь хүртэл элдвийн аргаар гадагш гарахыг оролдож хамаг байдгаа шавхсан авч үр дүнд нь юу ч хийж чадаагүй би бууж өгөн тусламж хүсэхээр Тэхён руу залгалаа.

  Тэгтэл хичнээн дуудуулаад ч тэр утсаа авсангүйгээр барахгүй сүүлдээ бүр унтрааж орхих нь тэр.

 Тэр бас яачихаа вэ? Солиорох нь ээ..

  Хусог эсвэл Жимин.. бүр Жонгүгаас ч сураггүй..

  Тэд яг юу хийгээд байгаа юм бол?

  Яг л хоорондоо тохиролцчихсон юм шиг..

    Цор ганц намайг энд хорьчихсон нэгэн рүү залгаж зүрхлээгүй би  эцэстээ бууж өгсөн хэдий ч зүгээр суугаад байж чадалгүй түүний гэрийг нэгжиж эхэллээ.

 Тэр яг хэн юм бэ?

  Ямартай ч энэ бүгдтэй.. тэр гэр бүлийнхэнтэй ямар нэг байдлаар холбоотой  л байж таараа.. 

  Миний бодож байсан шиг  жирийн нэгэн албан хаагч яалт ч үгүй биш бололтой..

  Бичгийн ширээний шургуулгууд, шүүгээ гээд ямар нэг зүйл нуусан байж болохуйц нэгээс бусад бүх л газрыг нэгжиж өөрт тус болохуйц зүйл хайсан хэдий ч харамсалтай нь сэжиг бүхий зүйл юу ч олдсонгүй..

  Ажилтай нь холбоотой мэдээлэл агуулж болохуйц бичиг баримт битгий хэл гэр бүлийн зураг ганц ширхэг ч үгүй..

  Нэг л аймшигтай санагдчихлаа..

  Тэр ямар гээчийн аймшигтай зүйл нуугаад байна?

- BOY WITH LUV - || JIN [END]Opowieści tętniące życiem. Odkryj je teraz