44. Жон??

404 62 1
                                    



      - Өнөөдөр сургууль дээр уулзахаараа асууя гэж бодсон ч чадсангүй. Тэгээд л залгаж байна.. Чи зөвшөөрөх үү?

      - Хэрвээ оройтохгүй гэвэл л.. болох л юм. 

      - Гайхалтай. Тэгвэл би одоо очиж чамайг гэрээс чинь авъя, болж байна уу?

       - Тохирлоо. 

       - Удахгүй уулзъя.

Хусогоос ирсэн дуудлагыг ийн өндөрлөчихөөд утсаа тасалсан даруйдаа би уртаар амьсгалсаар бүх л биеэ орон дээр хаян тэрийж хэвтлээ.

  Өнөөдөр бол даваа гараг.. 

 Сургууль дээр Хусогтой хэд хэдэн удаа таарч үг зөрүүлээд амжсан ч гэлээ тэр дөнгөж сая залгаад өмнө нь аваачиж чадаагүй газар луу нь хамт явцгаая гэж хэлсэн юм.

  Тэгээд л би зөвшөөрчихлөө..

  Өчигдөр Жин дээр эргэж очоогүй... Тийм болохоор өнөө орой очих тохиролцоотой.

  Ким Сокжин бас Жон Хусог.. Тэд яаж ингэж хүний сэтгэлийг хөдөлгөж чаддаг юм бол?

  Тэдний хэн хэн нь сайхан сэтгэлтэй бас гайхалтай эерэг энерги цацруулдаг..

  Бас бусдад байнга санаа тавьдаг гээд л төстэй зүйл их юм байна шүү.

  Тэд.. ах дүүс байх боломжтой юу?

  Мэдээж боломжгүй..

   Гэхдээ.. байз...

   Жон Бура.. Жон Жонгүг.. Жон Хусог..

  Тэдний овог адилхан юм байна..

   Бас.. Хусог ээж дүү хоёр нь  Сөүлд, ах нь гадаадад байдаг гэж хэлж байсан.

  Бас ахтайгаа уулзаагүй удаж байгаа гэж..

  Магадгүй.. Хэрвээ энэ таамаг минь үнэн байвал.. Жон Бура худлаа хэлсэн гэсэн үг.

  Хусогт ахыг нь гадаадад байгаа гэж худлаа хэлж, энэ бүх хугацаанд өрөөнд нь хорьж байсан..

  Тийм аймшигтай зүйл?!!!

   Чөтгөр аваг.. байж боломгүй юм..

   Тийм биш байгаасай.. 

    Өмнө нь сургууль дээр байхад Хусог Жиныг харчихаад өмнө нь харж байсан юм шиг санагдсан гэж хэлсэн..

  Тэр мэдээж ахынхаа царай таньсан байх.. Хэдий өмнөхөөсөө бага зэрэг өөрчлөгдсөн байж болох ч гэсэн..

  Тэгээд ээжээсээ асуусан ч гэлээ өнөөх нь ахиад л худал үгэндээ итгүүлчихээ биз...

   Дээр нь хэрэв тийм бол Тэхён ч бас түүнийг мэдэж байж таараа..

   Тэгээд л дүүгийнх нь талаар асуухад тэгж аяглаад байсан хэрэг үү?

   Энэ бүх гаргалгаа тийм гэж заагаад байна..

   Үнэхээр.. Жон Хусог Жон гэр бүлийн дунд хүү.. бас Ким Сокжины дүү гэжүү?!








teku_jin

 190701 15:16

- BOY WITH LUV - || JIN [END]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang