61. Чөтгөртэй хийх гэрээ

439 73 17
                                    



      - Жон Хусогийг угаасаа усан тэнэг гэж хэлээд байхад. Тэгж тайлбарлаж байхад хүртэл ойлгохгүй байгаа биз? Гэр бүлийнх нь бүхэл бүтэн намтрыг ярьж өгчихөөд байхад шүү.

      - Тэр тэнэг бишээ. Зүгээр л хэтэрхий гэнэн. Хэтэрхий цайлган зантай болохоороо л хүмүүсийн хар бараан талыг олж харж чаддаггүй юм. Ялангуяа тэр гэр бүлийнхэндээ үнэхээр их хайртай болохоор хэзээ ч тэгж сэжиглэхгүй нь ойлгомжтой хэрэг.

      - Ямартай ч тэр тэнэг амьтнаас болж ямар нэг алдаа гарвал бүх зүйл дуусна гэсэн үг шүү

      - Мэдэж байна аа.. Ямартай ч дараа залгая. Би одоо сургууль руу орох гэж байна.

  Өглөөгүүр Тэхёнтой өрнүүлж буй яриагаа өндөрлөчихөөд ганц нэгээр сургуулийн хаалгаар явж ороо харагдах сурагчдын адил тайвнаар урагшлах би нэгэн үзэгдлийг анзаармагцаа дороо зогслоо.

   Жон Жонгүг.. Хусогийг хүлээж байгаа бололтой..

  Үнэхээр л таамгийг минь батлах гэсэн шиг бугуйн цаг руугаа нэг харчихаад хоёр гараа халааслан амандаа дуу аялсаар ийш тийш хэрэгцээгүй харц хаялан зогсоо тэр ч намайг олж хармагцаа инээмсэглэсээр өөдөөс даллах аж.

  Чөтгөр.. Садист чөтгөр..

  Гэхдээ энэ талаар бодохоо болих хэрэгтэй...

   Урьд нь түүнийг ямар нүдээр харж байсан, түүн шигээ л харахыг хичээ..

  Түүний талаар бүхнийг олж мэдээгүй байхад хавьгүй дээр байсан юмсан..

  Шатны дэргэдүүр алхаж байсан тэрээр шууд л намайг зүглэх бөгөөд би ч муухан мишээх аядсаар хөлөө удаанаар зөөн, төд удалгүй бид нэг нэгнийхээ өөдөөс харан зогсоцгоосон байлаа.

      - Өглөөний мэнд.

      - Чамд ч бас.. Хусогийг хүлээж байгаа юмуу?

      - Харин ах хоцрох бололтой.. Уг нь нэг тийшээ дагуулж явах гэж байсан юм. Тэгтэл утсаа ч авдаггүй, тэгээд л яахаа мэдэхээ байчихаад.

  Үнэнхүү үнэнээ өчиж буй бололтой хөнгөхөн санаа алдсанаа орчноороо харцаа гүйлгэсээр ийн асуух түүний бодолд чухам юу эргэлдэж буйг мэдэхгүй ч гэлээ би дорвитой алхам хийхээр шийдэж шууд л түүнд хүсвэл тусалж болно гэдгээ хэллээ.

      - Харин лдээ? Чи үнэхээр чадах болов уу? Юу ч байлаа гэсэн надад тусалж чадах юмуу?

- BOY WITH LUV - || JIN [END]Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ