Untitled 3

377 45 1
                                    



     - Жиминаа! Би ирлээ! Удаан хүлээлгэсэн бол уучлаарай! хэмээн орилсоор байшингийн үүдээр яваад ортол тэр минь өөдөөс гүйн ирснээ намайг чанга гэгч нь тэврэх бөгөөд мэгшиж буй аятай мөрөө хөдөлгөн хачин чимээ гаргасанд тэрхэн зуур гайхширч орхисон би юу болсон талаар гялсхан эргэцүүлнэ.

   Намайг эзгүйд ямар нэг зүйл болсон юм байх даа?

   А-Арай ээж биднийг олчихсон юм биш биз?!

  Түүнд ямар нэг муу зүйл хийсэн юм байх даа?!

 Тэгтэл агшин зуурт эдгээр сэтгэл сэрдхийлгэм бодлууд сэтгэлийг минь эзэмдсэнд зүрх салганан биеэ ч чичирхийлэхийг мэдрэх би гэдэг хүн нүдээ байдгаар нь томруулж Жимины хоёр мөрнөөс зууран одоо ч уйлсаар буй түүний өөдөөс хараад юу болсныг шалгааж гарлаа.

      - Ч-Чамайг ирэхгүй удахаар чинь үнэхээр их айсан. Ямар нэг зүйл болсон байх гээд. Э-Ээж чинь биднийг олоогүй биздээ? хэмээн нулимсаа арчих зуураа дуулдах төдийхөн шивнэх түүний энэ байдлын шалтгааныг ойлгомогц сэтгэл уужирч, уртаар амьсгалах би урууландаа томоос том мишээл тодруулан түүнийг чанга гэгч нь тэврэв.

     - Би ч бас үнэхээр их айлаа. Уучлаарай, их удсанд. Наашаа ирэх замд осол гарчихсан байсан юм. Тэгээд л тэдний зохицохыг хүлээгээд удчихлаа. Зүгээр дээ. Би яагаа ч үгүй. Өөр юу ч болоогүй. Ээж биднийг олохгүй болохоор одоо санаа зовохоо боль лдоо.

     - Тэгээд чи зүгээр юмуу? Үнэхээр юу ч болоогүй биз?

     - Тийм ээ, зүгээр. Өглөө гарсан шигээ цоо эрүүл хэвээрээ байна.

     - Т-Тэгвэл ашгүй дээ. Сэтгэл амарчихлаа хэмээн тайвнаар өгүүлээд цээжинд минь нүүрээ бөх гэгч нь наах түүнийг тайвшрахыг хүлээн хэсэгхэн чимээ аядаад нэрийг нь дуудтал тэр хариу өгөөгүй ба хэдийнээ гүн нойрондоо автчихсан болохыг нь би ядах юмгүй ойлгов.

  Урууландаа жаргалтай гэгч нь мишээл тодруулсаар түүнийг эвтэйхнээр тэврэн орон дээр газардуулаад хөнжлөөр биеийг нь хучмагцаа дэргэд нь хэвтэн амгалан нойрсоо түүнийхээ амирлангуй төрхийг ширтэх нь яг л диваажин мэт.

  Үнэхээр их санаа зовсон бололтой..

  Аргагүй дээ.. Бүтэн өдөржингөө алга болчихоор чинь..

  Яг л диваажинд байгаа мэт санагдаж байна..

  Энэ амьдралд юу юунаас илүү сэтгэл хангалуун байна..

   Зөвхөн түүнийхээ л баясгалантай төрхийг харж түүнийхээ хүрэлтийг мэдрэн зөвхөн түүнтэйгээ хамт хором мөч бүрийг өнгөрүүлнэ гэдэг юу юунаас илүү жаргал аж.

  Зовсны эцэст жаргана гэдэг нь энэ бололтой..

   Гэхдээ би ийм гавъяаг, ийм их аз жаргалыг хүртэх эрхтэй нэгэн мөн болов уу?..

   Бурхан минь, хэрвээ надад гэм нүглийн маань шийтгэлийг хүртээнэ гэж төлөвлөж байгаа бол.. би эсэргүүцэхгүй ээ.

  Харин ч надад ноогдох ёсгүй байсан аз жаргалаа хүртчихсэн учраас..

  Гэхдээ ганц л зүйлийг гуйя.. Энэ хүнийг л бүү зовоогооч.

  Энэ хүнийг л жаргалтай амьдруулж ахин хэзээ ч бүү гуниглуулаарай..

  Гуйж байна..











teku_jin

190923 23:34

[101001 12:06]

[inkitt гээд бас дажгүй апп байна лээ. Тэнд хаяг нээсэн байгаа. Өмнөх wattpad шиг хүссэн тооныхоо бичвэрийг татаад offline үед уншиж болдог. teku_jin хаяг дээр байгаа шүү]



- BOY WITH LUV - || JIN [END]Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon