9. Сайхан амраарай

773 97 0
                                    



  Доод давхарт хаалга тасхийн хаагдах чимээнээр ухаан орсон би толгой сэгсрэн бодлоо цэгцлэхийг оролдчихоод дотогш орсон бөгөөд өрөөнийхөө үүдээр шагайвал Жин нуруугаа бөхийлгөн ширээтэй наалдах шахсаар балаа түргэн түргэн хөдөлгөж юу ч юм бичсээр л байлаа.

 Тэр юу хийгээд байгаа юм бол? 

 Миний заасан зүйлийг үү?

 Уурласны минь дараа гэнэтхэн л сурчихаж байгаа хэрэг үү?

   Хамгийн түрүүнд энэ тал дээр хариулт авахыг хүссэн тул би сэмээрхэн түүн дээр явж очоод дээрээс нь тонгойн бичиж буй зүйл рүү нь шагайх гэсэн ч тэр биеэрээ халхлаад боломж олгосонгүй.

   Тийн учир явж очин өөдөөс нь харж суугаад хийсэн зүйлийг нь харахыг хүсэхэд нэг юм балаа хөндийрүүлээд цээжээ ч өргөх ба дэвтрийг нүүрнийхээ өмнө авчран харвал хоёр нүүр дүүрэн шахуу киёог (ㄱ) үсгийг эрийтэл нь бичсэн байх нь тэр.

  Тэр дороо л цочролд орж орхисон би нүдний маань өмнө буй гайхамшиг гэж нэрлэж болмоор зүйл рүү нүд цавчилгүй ширтсээр байсан бөгөөд би үнэхээр л түүний хийсэн зүйлд итгэж чадсангүй..

  Гайхалтай.. 

  Хоёр өдрийн турш зааж байхад ганц ч цэг тавиагүй хэрнээ уурласны минь дараа хэдхэн минутын дотор ийм их зүйлийг алдаа мадаггүй цэвэрхэн биччихлээ гэжүү?

  Энэ тийм хэцүү биш лдээ, гэхдээ түүний хувьд хялбар биш байх гэж л таамаглаж байсан юм..

  Миний уур ингэж нөлөөлсөн үү эсвэл тэр зүгээр л жүжиглээд байсан юм болов уу?

  Бас л мэдэхгүй.

  Эцэст нь нэг юм хорсохын эрхэнд нүдээ цавчихдаа би арайхийн дэвтрээс хараагаа салгамагцаа түүний өмнө эргүүлэн тавиад өөр үсэг бичихийг хүслээ.

  Даанч тэр хуруугаа ч хөдөлгөөгүйн дээр өөдөөс эгцэлж ширтсээр толгой сэгсэрснээр эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлнэ.

     - Танд ахиад өөр үсэг заах ёстой юмуу? Нэг нэгээр нь? Тэгж байж та бичиж чадах юмуу?

  Харин энэ удаад хачирхалтай нь тэрээр зөвшөөрснөө илтгэн толгой дохих агаад би ч гайхширлаа азнаад түүнд дараагийн үсэг болох ниын (ㄴ)-г зааж эхлэв.

 Одоо л нэг юм тархи нь сэргэж байна уу гэлтэй тэр ч дуртай дургүй балаа гартаа атгаад зааврыг минь дуурайн бичих бөгөөд энэ нь ч надад таатай санагдсан тул урамтай нь аргагүй ажлаа үргэлжлүүлнэ..

- BOY WITH LUV - || JIN [END]Where stories live. Discover now