83. Нөгөө балай хүүхэлдэй.

360 55 7
                                    



      - Тийм байсан ч би үзэн ядахгүй ээ. Харин ч илүү хайрлах болно. Гэр бүл минь учраас. Гэр бүлийнхээ хэн нэгэнтэй ганц ч удаа болов уулзаж үзэхийг хүсдэг болохоор ямар хүн байх нь хамаагүй. Гэр бүл гэдэг тийм байх ёстой, үгүй гэжүү? Би тэгж боддог.


***


   Тэр өдрийн төгсгөлд ахин цоожлогдож үлдээд буй би хэдийнээ хамаг аргаа барчихаад байсан тул хийх юмгүй гиюүрч суулаа.

   Тэгтэл утсанд маань ирсэн гэнэтийн дуудлага уг уйтгартай орчныг үргээсний  зэрэгцээ утсаа чихэн дээрээ аваачих үест сонстох Тэхёны ширүүн дуу харин ч нэг намайг цочоогоод амжсан юм..

     - Хөөе! Яг одоо байгаа газраас чинь олоод чамайг цааш нь харуулна даа!

     - Т-Тэхён? Юу болоов?

      - Чи Жонгүгтай юу хийсэн гэнэ ээ?! Өөрийгөө үхсэнд тооцоорой!

  Гэнэтийн гайхшралаасаа үүдэн юу ч бодолгүйгээр түүний дуудлагыг тасалж орхисныхоо дөнгөж сая болоод өнгөрсөн үйл явдлыг ойлгохтойгоо болсон би Тэхёноос эмээх сэдэлдээ дарагдаж орхилоо.. 

 Тэхён... тэр гэрээний талаар мэдчихсэн юм байх даа?

Жонгүг бид хоёрын хооронд болсон зүйлсийн талаар?!

Яаж?!!

И Жинү гэдэг тэр хөгийн амьтнаас уу?!

 Уг нь Жонгүгийн тийм ч муу залуу биш гэдгийг тэр мэдчихвэл ингэж санаа зовох шаардлагагүй лдээ..

 Гэсэн ч тэр одоо тэс ондоо бодолтой байгаа бас би түүнд худал хэлчихсэн.

 Дээр нь нэмээд түүний хоолой үнэхээр л намайг хөнөөчихөж мэдэхээр аймшигтай байлаа..

  Үүний дараагаар Тэхёноос ахин дуудлага ирсэнгүйд би бага ч болов санаа амарсан хэдий ч өөрийн үүргийг санамагцаа Жимин рүү утас цохьлоо.

 Золоор ч гэх үү хэд хэдэн удаа дуудуулсны араас түүний хоолой сонстонд би баярласандаа орон дээр үсрэн суугаад түүнээс хаана байгаа, яагаад холбогдохгүй байсан талаар шалгааж гарав.

     - Өчигдрийн тухайд бол.. Хусогтой хамт байсан. Бага зэрэг уугаад шөнөжингөө ярилцсан. Чамд хэлэх зүйл ч бас байлаа. Би түүнд Жонгүгийн талаар хэлсэн лдээ, өмнө нь бид ямар харилцаатай байсан талаар. Тэгтэл хэдийнээ мэдчихсэн бас өөрт нь зүгээр, дээр нь бас дэмжинэ гэсэн. Гэхдээ ээж нь л хамгийн гол асуудал. Би ч мэдэж л байсан лдаа.. Харин өнөөдөр Жонгүгтай уулзах гээд очсон чинь тэр нэг залуутай маргалдаж байсан.

     - Залуу? Хэн юм?

      - Нэрийг нь санахгүй байгаа ч тэдний гэрт ажилладаг залуу. Нилээн ширүүн маргаж байхаар нь уулзаж чадалгүй буццихсан юм. Тэгээд л сая гэртээ ирлээ.

  Тэхён Жонгүгтай уулзжээ? Бүр маргасан гэдэг...

  Санаа зовнил гээч зүйлийг хоолойндоо тод томруунаар ил болгочихсон Жимины сэтгэл санааны байдлыг төвөггүй ойлгож байсан би түүнд дэмжлэг болохуйц хэдэн үг хэлчихээд салах ёс гүйцэтгэхийнээ өмнө нэгэн зүйлийг санаж амжсан нь аз.

     - Жимин? Нэг чухал зүйл асуухаа мартчихаж. Одоо санах гээд хичээж чадах уу? Нэг хүүхэлдэйн талаар? Шууд асуухад.. Жонгүг та хоёрын багад та хоёрт байсан хүүхэлдэй? 

      - Хүүхэлдэй?.. Санаж байна лдаа. Гэхдээ тэр яасан гэж?

      - Хариулт нь үнэхээр чухал байна.. Тэр хүүхэлдэйг хэн та хоёрт өгснийг санаж байна уу? 

  Уг асуултынхаа араас сэтгэл түгшин хариултыг нь хүлээхдээ энэ талаар мэдэж  байж болох эцсийн хүн нь Жимин гэдгийг мэдэж байсан би зүрхнийхээ цохилтыг чагнан байлаа..

      - Хусог. Би лав Хусогоос авч байсан. Тэр үед Хусогт нэг хүн бэлэглээд, тэр хүүхэлдэйнээс айгаад байсан болохоор надад өгчихсөн юм. Харин Жонгүгийн хүүхэлдэйн хувьд тэр надтай барьцаад байхаар нь манай ээж яг ижилхэнийг дуурайлгаж хийлгэж өгч байсан. Тэгээд л бид хос тоглоомтой болчихсон. Бидний хосолж байсан цор ганц зүйл болохоор сайн санаж байна. Одоо харин хаа нэгтээ орхигдчихсон л байх.

 Wtf....

  Байз... Тэгэхээр тэр хүүхэлдэй гурав байгаагүй юм байна.. 

 Анхнаасаа хоёр байж..

  Нэг нь надад нөгөө нь Хусогт..

  Харин хэн өгсөн бас ямар учиртай болох нь тодорхойгүй..

      - Ямартай ч.. баярлалаа. Хэрэгтэй зүйлээ мэдээд авчих шиг боллоо. Өөр хэрэг гарвал залгаарай.. Би ч бас тэгнэ ээ. Баяртай гэх үгсээр харилцан яриагаа өндөрлөмөгцөө нуруугаа орны гадарга дээр газардахдаа би яг ямар гээчийн төөрөгдөл дунд гацаж орхисноо гайхан байлаа.. 

  Тэр чөтгөрийн тоглоомыг жирийн нэгэн эд биш гэдгийг мэдэж байна..

  Харин ямар учиртай юм бол?

  Хэн бидэнд өгсөн юм бол?

  Намайг тэр газарт орхисон байж мэдэхүйц эцэг эх маань энэ гэрийнхэнтэй ямар холбоотой юм бэ? 

  Бас яагаад заавал Хусог гэж? 








teku_jin

190827 22:24 

[Дараагийн парт 12 юмуу 1н үед орно

Сэтгэл санааны бэлтгэлээ маш сайн хангах хэрэгтэй... baby detective нар минь ]

- BOY WITH LUV - || JIN [END]Onde histórias criam vida. Descubra agora