71. Сайн худалч

451 60 6
                                    



      - Ахаа.. Эргэж харах хэрэггүй ээ. Зүгээр л.. битгий хөдөл. Ингээд зогсож бай..  

  Цээжээ эргүүлэхийг завдаж байснаа Жин шивнээ төдий гуйлтыг минь сонссон даруйдаа хөдөлгөөнөө азнан, өөрийнх нь цээжийг ороогоод буй хоёр гарын маань ар дээр халуун алгаа наалаа.. 

  Уруулаа байдгаар нь жимийн өчүүхэн ч авиа  гаргалгүйгээр сэтгэл дотроо мэгшин буй би чухам энэ л мөчийг үүрд хадгалахыг хүсэж байлаа. 

  Жон Бура.. Жон Жонгүг.. И Жинү гээд өөрийн болон түүний өнгөрсөн дэх хар бараан дурсамжтай холбоотой хүн нэг бүрт анхааралгүйгээр.. өөр юунд ч санаа зоволгүйгээр амар амгалан баймаар байна.. Ахиад ганц хором ч болов..

  Тийм үе хэзээ ирэх бол? Өөрсдөөсөө өөр хэнийг ч бодолгүйгээр.. ахин шархалж шаналалгүй харин ч өөд өөдөөсөө чин сэтгэлээ инээмсэглэж чадах тэр мөч хэзээ ирэх юм болоо?

  Ер нь тийм цаг үе ирэх болов уу?..

  Ирнэ ээ.. гэж итгэж байна..

   Хэр удаан тийн зогссон юм бүү мэд хаалга онгойх чимээнээр цочисхийн сэхэл авч мөнөөх л зовлонт мөчтөө эргэн ирэхдээ Тэхёны дууг сонсоод би түүн рүү нуруугаа харуулан зогссон чигтээ түр хүлээж байхыг хүслээ.

  Хаалга хаах чимээ ч дуулдаж, надад энд байх, түүнтэй хамт өнгөрүүлэх ахархан хугацаа маань дуусаж буйг санамагцаа би арай ядан тэврэлтээс салаад Жины өмнө очиж зогсохынхоо өмнө нүдээ ань хэмээхэд тэр ч дуулгавартайгаар хэлснээр минь хийсэн байв.

       - Яасан ч нүдээ нээж болохгүй шүү. Нээвэл би алга болно.. Тэгж бодоод нүдээ тас ань. 

  Яасан ч намайг харж болохгүй.. Энэ төрхийг минь яасан ч харах ёсгүй..

  Магадгүй тэгвэл чинь би үнэхээр алга болчихож мэднэ..

   Танд ахин ийм сул дорой дүр төрхөө харуулахгүйн тулд хаашаа ч хамаагүй зугтчихаж мэдэх учраас..

   Дараагаар нь өлмийгөө багахан өргөхийн зэрэгцээ хоёр мөрнөөс нь зөөлнөөр атгаж нурууг нь бөхийлгөмөгцөө би нүүрээ аажмаар түүнийх рүү ойртуулсаар, нүдээ аньсныхаа дараагаар урууланд хүрэх зөөлөн зүйлийг таатайяа хүлээж авна.

  Ядаж л энэ мэдрэмжийг надад бэлэглэсэнд.. түр зуур ч болов намайг  жаргалтай нэгэн болгож байгаад баярлалаа..

- BOY WITH LUV - || JIN [END]Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin