20. Кино~~ Гурвуулаа!

553 84 1
                                    



      - Чи өмнө нь хүн ширтэх дуртай байсан билүү? Эсвэл ах маань тийм их таалагдаа юу?

  Урьдын адил эрт сэрчихээд нүдний минь өмнө нойрсож буй нэгний төрхийг анхааралтай гэгч нь ширтэн байтал түүний цаана хэвтээ Тэхёныг дуугарсанд би давхийн цочмогцоо тааз тийш харцаа тусгаад хоолой засан хариуллаа.

        - Зүгээр л.. Хийх зүйл олдохгүй байсан юм.

        - Чи түүнтэй ахиад хамт баймаар байна уу?

  Юу? Ямар хачирхалтай асуулт вэ?..

  Мэдээж түүнтэй ахиад жаахан ч болов хамт баймаар байна..

   Магадгүй түүний нууцыг мэдэж асуултуудынхаа хариултыг олох хүртлээ ч юмуу..

       - Үнэндээ тийм бололтой. Энэ хүний талаар бүхнийг мэдэх хүртлээ хамт баймаар байна.

       - Тийм бол.. сайн л байна. Бас чамд түүний талаар нэг нууц хэлж өгөх үү? хэмээх асуултад нь баярласандаа ч тэр үү ухасхийн цээжээ өндийлгөөд өөрийнх нь зүг харвал Тэхён хоёр гараа дэрлэн тааз тийш ширтэн байснаа нүдээ аньлаа.

       - Чи үнэхээр мэдмээр байна уу?

       - Мэдээж.. Хурдан хэл лдээ.

       - Тэр зөвхөн чамд чин сэтгэлээ зориулдаг.

 Надад чин сэтгэлээ зориулдаг..? Юу гэж ойлгох ёстой юм бол?

  Надад үнэн сэтгэлээсээ сайн ханддаг гэсэн үг үү?

  Энэ тал дээр бол мэдээж тэр надад маш сайн ханддаг, намайг халамжилж бас хамгаалдаг..

  Гэхдээ зөвхөн гэдэг нь юу гэсэн үг юм?

  Тэр зөвхөн надад л тэгж ханддаг хэрэг үү?

  Магадгүй надад сэтгэлтэй гэсэн үг үү?

       - Зөвхөн надад гэж юу гэсэн үг юм? Бас яагаад заавал би гэж?

  Тэрхэн зуур бодолд эргэлдсэн олон асуултуудынхаа дундаас нэгийг нь шүүрч аваад ил гаргасны дараагаар Тэхён над дээр харцаа тусгаснаа хөнгөхөн мишээгээд ам нээлээ.

       - Би нэг л зүйл хэлнэ гэсэн. Одоо өөр юм хэлэхгүй ээ. Чи хүссэнээрээ л ойлго.. Нүүр нь улайж ирээд л юу бодоод байгаа юм?

       - Надаар даажигнаад байгаа юмуу? Тэнэг чинь.. Тоглоом хийхээ больж үз!

  Түүний уг даажигнаан надад тийм ч таатай санагдаагүй тул би гоморхох аядан ийн дуугарчихаад орноос буун түргэн түргэн алхалсаар угаалгын өрөөний хаалгыг татав.

- BOY WITH LUV - || JIN [END]Where stories live. Discover now