72. Сэтгэл зүрх рүү хийх дайралт

388 69 15
                                    



      -  Уулзахаараа нэг зүйл хэлье гэж бодож байсан ч өглөө толгой эргээд мартчихаж. Одоо сонсмоор байна уу?

      - Хэл лдээ?

      - Би тэр залууг чинь хорьж байсан эмнэлэгт очиж тэрэнд хийж байсан эмчилгээг судалсан. Эмчилгээ ч гэж.. зүгээр л нэг тиймэрхүү зүйлс байна лээ. Хүн ойртож чадахааргүй тусгай өрөөнд өдөр шөнөгүй хорьж бас сэтгэцэд нь маш хүчтэй нөлөөлөхүйц эм тариа тогтмол хэрэглүүлдэг.. Иймэрхүү зүйлээс болж цоо эрүүл байсан хүн ч галзуурах нь ойлгомжтой. Тэр бүхнийг Жон Бура гэдэг хүүхэн тусгайлан захиалсан.. Тийм чөтгөр гэдгийг нь мэдсээр байж чи одоо ч зөрүүдэлсээр байна уу?

   Жонгүгийн байгаа гэж найдаж буй мөнөөх зочид буудлын үүдээр орох явцдаа Намжүүн ахаас хүлээн авсан дуудлагынхаа дагуу ийн ярилцах би сонссон зүйлдээ эмзэглэсээр хөнгөхөн санаа алдчихаад түүнд хариулт өгнө.

      - Чөтгөр тусмаа шийтгэлээ заавал хүртэх ёстой.. Ямартай ч танд баярлалаа.. Наадах чинь нэг ёсондоо нотлох баримт гэсэн үг, тийм биздэ? Сайн хадгалаарай. Хэрэг болох цаг нь ирнэ.

       - Би ч бас энэ дайнд чинь хутгалдчих шиг боллоо. Тиймээс туслахаас өөр арга алга. Гэхдээ тэр дайн гэж нэрлээд байгаа зүйл чинь хараахан эхлээгүйг мэдэж байгаа биздээ? Дайн гэдэг үүнээс ч аймшигтай үр дүн гаргаж мэднэ. Ямартай ч өөр чухал зүйл олвол хэлье. Болгоомжтой л байгаарай даа, Хөөрхөнөө?

      - Зүгээр л баяртай.

  Мэдэж байгаа.. Энэ тэмцлийн дүнд хоёр янзын үр дүн гарах болно гэдгийг.. 

  Нэг бол Сокжин ах бас Тэхёныг тэр аймшигтай чөтгөрийн гараас салгана аль эсвэл хэн хэнийг нь алдана.. Гэхдээ сүүлчийнхийг нь лав яасан ч хүлээн зөвшөөрч чадахгүй.

  Түүнтэй өрнүүлсэн харилцан яриагаа өндөрлөхтэйгөө зэрэгцэн цахилгаан шатнаас бууж Жонгүгийн байх ёстой тусгай өрөөний өмнө ирмэгцээ ахин Хусогийг шалгахаар түүн рүү утас цохьсон ч энэ нь бас л үр дүнгээ өгсөнгүй.

  Тэр бүхэл бүтэн хоёр хоног хэл сураггүй алга болчихлоо..

   Жиминтэй хүртэл холбогдоогүй..

  Хаана юу хийж байгаа бол? 

  Ямартай ч миний мэдэж байгаа ганц зүйл бол.. тэр ямар нэг тэнэг алхам хийгээгүй гэдэг л байна.. Үнэндээ тэгж итгэж байна гэхүүдээ.

- BOY WITH LUV - || JIN [END]Où les histoires vivent. Découvrez maintenant