46. Мэдэгдэж болохгүй..

412 68 3
                                    



      - Ахын маань талаар ярихаа больцгооё оо.. Ямартай ч хүсэж байснаараа чамтай хамт энэ газарт ирчихлээ. Илүү сонирхолтой зүйлс харуулах уу?

  Гундуухан байдлаараа уур амьсгалыг эвдэхийг хүсээгүй бололтой тэрээр өөрийгөө хүчлэн байж инээмсэглэсээр ийн өгүүлчихээд гараас минь хөтлөн цаашилна.

  Ийн хагас цаг гаруйн турш түүнтэй хамт уг газрын сонин содон, сонирхолтой гэсэн бүх л зүйлсийг судалсны эцэст надад тийм ч муугүй сэтгэгдэл төрлөө.

  Асар чухал бодлогошрол минь байгаагүй бол би ч бас хөөрч орхих байсан биз..

   Уг бяцхан уулзалтын эцэст түүнээр гэртээ хүргүүлж салах ёс гүйцэтгээд үүднээсээ үдсэний дараа би Жин ахын гэрийг зүглэв.

  Очоод шууд Тэхёнтой ярилцахаар төлөвлөсөн тул яаравчилсаар хашаагаар нь явж ормогцоо байшингийн үүдийг зүглэн алхах явцдаа алхаагаа гэнэтхэн удаашруулсан шалтгаан минь үл таних залуустай тулгарсан явдал байлаа.

  Хаалганы дэргэдхэн инээд алдангаа тамхилж зогсоо уг хоёр залуугийн ихэр болохыг анзаарсан даруйдаа Тэхёны дурдаж байсан хүмүүс мөн болохыг би ойлгосон юм.

"Түүнийг хаана ч явсан дагалддаг хоёр туслах нь бий. Үнхёг бас Жүнхёг. Тэр ихэр новшнууд хүртэл Жинд сайхан ханддаггүй. Азаар Жон Бураг гэрт байхгүй үед тэд ч бас үзэгддэггүй"

  Тэд яалт ч үгүй мөн байх.. Харах царайны хөгийн амьтад байна..

  Бас тэд одоо энд байна гэхээр Жон Бура гэртээ ирчихсэн бололтой..

  Миний зайлсхийх ёстой хүн.. 

  Жинхэнэ чөтгөр..

   Ихрүүдийг хараагүй мэт царайлахаар шийдэн шулуухан алхалсаар үүдний урдхан талд ирээд шатаар өгсөхөөр зэхэж байтал тэдний өндөр дуу сонстох нь тэр.

       - Хөөе, охион? Хэн билээ? Арай нөгөө мэдрэл муутын танил уу?

        - Ким Тэхёны хэлж байсан тэр мэдрэл амьтны асрагч юм бишүү? 

        - Гэхдээ ийм жаахан охин уу? Тэнэг юм шиг царайлж байгаад овоо юм гээч.

  Чанга чанга хөхрөнгөө хэнийг ч юм дооглон ийн элдвийн зүйлс ярилцах тэд үнэхээр л дургүйг минь хүргэж чадаж байлаа..

   Тэд Жин ахыг доромжлоод байна...

   Чөтгөрүүд.. Яаж түүн шиг гайхалтай хүнийг ингэж хэлж чаддаг байна аа?!

- BOY WITH LUV - || JIN [END]Where stories live. Discover now