62. Цусан баталгаа

367 65 7
                                    



      - Би эмэгтэй хүнтэй ёс бусаар харьцдаггүй. Тийм болохоор одоо чамайг хүчлэх сонирхол байхгүй болохоор заавал ингэх хэрэггүй. Чиний хувьд хэтэрхий аюултай тоглоом болохоор гэр бүлийн маань асуудалд ч битгий оролц.

  Хачирхалтай нь ийн нэгэн хэвийн дуунаар өгүүлснээ Жонгүг надаас харцаа салган цааш эргэх бөгөөд бугуйнаас нь түргэхэн зуурснаар би түүнийг алхааг зогсоож амжсан юм.

     - Миний хүсэл.. миний санал болохоор.. тэгж бодох шаардлагагүй. Бас би хэдийнээ тэр тоглоомонд чинь буцах замгүйгээр оролцчихсон. Эцсийг нь үзэхээр нэгэнт шийдчихсэн учраас зогсож чадна гэж бодохгүй байна.

   Амнаас урсгах шийдэмгий үгстэй маань зэрэгцэн оволзон буй зүрх маань угаас надад эргэж буцах зам байхгүй гэдгийг ахин дахин сануулж тархинд ачаалж байлаа..

  Харин Жонгүгийн гаргасан удаах үйлдэл бол аажмаар эргэж харснаа хоёр хацраас мөрнөөс атгаад харцнаас минь ямар нэг зүйл эрэх мэт цоо ширтэж эхлэхтэйгээ зэрэгцэн ам нээсэн явдал.

     - Чи яг хэн юм? Хэн болчихоод ингэж баатар шиг аашлаад байгаа юм? Хэн болчихоод өөрийгөө хүртэл эрсдэлд оруулан байж надад санал тавиад байгаа юм? 

     - Би бол зүгээр л нэг тэнэг амьтан. Энгийн л нэг үнэ цэнэгүй хүн. Өөр хэн ч биш болохоор тэгж бодоод саналыг минь зөвшөөр.

     - Чи үнэхээр нэг бол хэтэрхий аюултай зүйлд дурлагч аль эсвэл яавч эрүүл биш бололтой. Тэгье. Тэгтлээ хүсээд байвал чинь тэгье. Нэгэнт л чи сонирхлыг минь татаж чадсанаас хойш.. чөтгөртэй гэрээ хийх саналыг чинь зөвшөөрч байна. Тохиролцоо хийцгээе.

 Эцэст нь нүүрнээсээ ер бусын хувирлуудаа замхруулсан тэрээр төв царай гаргасаар ийн өгүүлчихээд хоёр гараа мөрөөр минь дамжуулан гулгуулж аажмаар дээшилсээр хацар дээр байршуулчихлаа.

  Дараагаар нь түүнийг нуруугаа бөхийлгөж, нүүрээ минийх рүү ойртуулж эхлэхэд юу хийх гэж буйг нь ойлгосон би нүдээ тас анин цамцныхаа хормойноос чанга гэгч нь зуураад байв.

   Яг л эмээж байснаар төд удалгүй урууланд минь мэдрэгдэх зөөлөн зүйл намайг аймшигтай сандаргаж, эмээх мэдрэмжийг маань хэд дахин нэмэгдүүлж орхисон юм..

  Дараа нь юу болох бол гэхээс л айж байна..

  Тэхён ч бас ийм аймшигтай зүйлийг мэдэрдэг байсан байх даа.. 

  Тэгтэл тэр доод уруулыг минь чангаар хазсанаа надаас уруулаа салгах агаад тэр хэсэгтээ багахан өвдөлт мэдрэхийн зэрэгцээ дуслах цусыг нь амталмагцаа би нүдээ нээн эмээнгүй төрхөөр түүн рүү ширтэнэ..

     - Анхнаас нь сануулчихъя. Би тийм ч зөөлөн хүн биш. Галд хүрвэл түлэгддэг шиг надад ойртвол чи өвдөлтөөс өөр зүйл мэдрэхгүй. Ийм энгийн зүйлээс хүртэл айж байж чи надтай тохиолцоо хийж чадна гэжүү? Одоо болъё гэвэл би зөвшөөрөх болохоор ахиад сайн бодоод үз. 

  Түүн шиг аюултай галд ойртвол түлэгдэх нь ойлгомжтой.. Гэхдээ үүнийг мэдэж байсан хэрнээ л би шийдвэрээ гаргачихсан..

  Хэдий нь тийм аймшигтай өвдөлтүүдийг мэдрээд үзчихсэн болохоор...

  Хэдийнээ тиймэрхүү зүйлсэд дасчихсан учраас.. давж гарч чадна.

     - Үгүй, би бодлоо өөрчлөхгүй. Тохиролцоо хийх болно. Яасан ч эргэлзэхгүй учраас надад санаа зовох хэрэггүй. Чөтгөртэй гэрээ хийхдээ бэлэн байна.

     - Тэгвэл болж байна..

  Мөнөөх муухан мишээлтээ урууландаа ахин тодруулах тэрээр баруун гарынхаа эрхий хуруугаар уруулыг минь арчиж, дусал цусыг өндгөн дээр нь тогтоосноо нүүрнийхээ урд авчран хэлээрээ долоочихлоо..

      - Цусан гэрээ. Бид цусан гэрээ хийсэн шүү. Хэдий би албан ёсоор гэрээ хийдэг ч гэлээ энэ удаад онцгой тохиолдол гэж бодоод цусаар чинь баталгаа хийж байна. Чиний хүслээр би Тэхён бас тэр гажигт ахиж ойртохгүй. Гэхдээ мэдээж чамайг надаас зугтах хүртэл. Энэ гэрээ дуусах эсэх нь чамаас шалтгаална. Бас тэр мөч ирэх хүртэл чи бүхэлдээ минийх. Бие махбодь, зүрх сэтгэл гээд бүх зүйлээрээ. Сүүлчийн удаа асууя, тохиролцоог зөвшөөрч байна уу? 

   Эгээ л нэг шүүхийн тогтоол уншиж буй аятай дуулдах түүний шийдэмгий хоолойгоороо урсгах үгс тэрхэн хоромд тархинд минь хэдэнтээ эргэлдэж анхаарлыг минь өөр зүйлсэд хандахад хүргэх авч би ахин эргэлзэхээсээ өмнө эцсийн хариултаа өгөхөөр шийдэв.

     - Зөвшөөрч байна.. Хэлсэн бүхнийг чинь зөвшөөрч байна.

     - Тэгвэл гэрээ хийгдлээ. Чиний хүссэн чөтгөрийн гэрээ.  









teku_jin

190804 14:55

[next->10 сэт

yeayyy бас нэг хинт өгөхөд... одоохондоо гарч ирээгүй нэг дүр байгаадаа.. Тэр бас их чухал дүр xD Ер нь тэгээд иймэрхүү ээдрээтэй бичвэрт чухалгүй дүр гэж байдаггүй юм дөө...]




- BOY WITH LUV - || JIN [END]Onde histórias criam vida. Descubra agora