48. Хамтран амьдрагч

455 77 7
                                    



   Хусогтой нэг ангид суух хичээлийн цагуудын турш би түүний харцнаас бултан ичингүйрлээс болж улайж орхих нүүрээ нууж ядсаар байгаад таарлаа.

    Тэхён үнэхээр... үнэхээрийн тэнэг амьтан..

   Намайг хэцүү байдалд орохыг мэдсээр байж.. 

  Тийн сүүлийн цаг завсарласан даруйд ангиас гарч буй сурагчдын бужигнааныг намжихыг түрхэн зуур хүлээхээр шийдэн удаанаар дэвтэр номоо цүнхэлж байтал ширээний урдхан таллд хэн нэгний хөлийн чимээ сонсогдож намайг тийш өнгийхөд хүргэлээ.

       - Түр ярилцаж болох уу? гэх эелдэгхэн асуултын эзэн болох Хусогийн төрхтэй тулгарсан даруйдаа юу ч бодолгүйгээр толгой дохиж орхисонд тэр инээмсэглэснээ хоосорч буй ангийг гүйлгэж харчихаад тохиромжтой нөхцөл гэж бодсон бололтой ярьж эхэлнэ.

       - Тэр Ким Тэхён байна аа. Та хоёр үнэхээр үерхдэг юмуу?

        - Ю-Юу? Тэр нөгөө.. Юу лдаа..

  Эхний асуултыг нь сонссон даруйдаа хариултаа олж ядан түүнээс харцаа дальдчуулж ийн гацаж түгдрэх би гэдэг хүн яагаад ингэж аяглаад байгаагаа ч сайтар ойлгосонгүй.

  Зүгээр л тийм гээд хэлчихэж болно.. Эсвэл үгүй.

  Гэхдээ ганц үгээр хариулт өгөхөд ийм хэцүү байдаг билүү?

        - Мэдсэн юмаа. Тэхён тоглосон байх нь. Дүүгийн маань найз болохоор би түүнийг мэднэ лдээ.  Тэр эмэгтэй хүн сонирхдог юм шиг санагддаггүй. Аа бишээ, би буруу ярьчихлаа. Тэгж хэлэх гээгүй юмаа.. Зүгээр л та хоёр тохирох байх гэх гээд л.. Эсвэл үнэхээр тохирохгүй байх. Юу гэх гээд байгаагаа сайн мэдэхгүй байна лдаа.. Ямартай ч баяртай, би элдвийн тэнэг зүйл ярьчих гээд байна. Болгоомжтой яваарай!

  Мэдрэмжиндээ төөрөлдөн будилж байх зуур маань Хусог ийн учир нь олдохгүй хачирхалтай зүйлс ярьчихаад цааш эргэн хаалгаар гарч одлоо.

  Тэр бас сандардаг байх нь..

  Ямартай ч тэр Тэхёныг Жон Жонгүгийн найз гэж боддог бололтой.

  Тэд найзууд байх лдаа, гэхдээ Тэхён түүнээс илүү чухал байр суурьтай гэдгийг Хусог төсөөлөх ч үгүй яваа байх..

   Тэр үнэхээр сандрахаараа хаа хамаагүй зүйлс ярьчихдаг юм байна..

    Яг юу гэх гэснийг нь ч ойлгосонгүй..

- BOY WITH LUV - || JIN [END]Onde histórias criam vida. Descubra agora