66. Цор ганц аврал

371 71 12
                                    



      - Надтай гэрээ хийсэндээ харамсаж байна уу? 

  Ким Сокжиныг ийм аймшигтай дүүтэй гэдэгт л харамсаж байна...

      - Одоо болъё гэвэл би татгалзахгүй.. Гэхдээ ахиад л хамгаалахыг хүсээд байгаа хүмүүсийг чинь зовооно.

  Чамайг чөтгөр аваг..


            ***


       - Хөөе? Сэрж байна уу? Намайг харж байгаа биздээ? Таньж байна уу? гэх нэг л танил дуунаар сэргэж нүдээ аажмаар нээхэд түүний дүрс бүрэлзэн байснаа аажмаар тодорч харагдана..

  Ихэд зовнисон аястайгаар дээрээс тонгойж өөдөөс цоо ширтэх Хусог...

  Би хаана байна? Бас тэр дэргэд минь юу хийж байгаа юм бол?..

  Сүүлд.. ухаан алдах хүртэл Жонгүг надтай хамт байсан юмсан..

  Хамт ч гэж.. мөнөөх тамлалаа үргэлжлүүлж байсан санагдана..

  Тэгтэл одоо яг юу болоод..

      - Би.. хаана байгаа юм?

      - Эмнэлэгт. Харин чи хэл лдээ.. Яагаад ийм байдалтай болчихсон юм? Хамаг бие чинь шархалсан байна гэж эмч хэлсэн.. Хэн чамайг ийм болгочихсон юм?

  Эхэндээ сандарч тэвдэх мэт яаран дуугарч байснаа яваандаа царайндаа бухимдлын шинж илрүүлэх тэрээр хариулт хүлээж буй аятай өөдөөс ширтэх бол би арайхан хөнгөрч орхисон амаа хөдөлгөж намайг хэн энд авчирсныг лавлалаа.

     - Одоо тэр чухал гэжүү? Чи хэдэн цаг ухаангүй байлаа бас дөрөв хоног хичээлдээ ирээгүй. Яг юу болсон юм? Сүүлийн үед чамд яг юу тохиолдоод байгаа юм? Надад хэл лдээ?

  Түүний шийдэмгий харцтай тулгарч түрэмгий үгсийг нь сонсох явцад толгойд эргэлдсэн цор ганц бодол бол түүнд бүх үнэнийг хэлэх байлаа..

  Дөрвөн өдөр? Тэгэхээр Жонгүгийн тамлал гурав хоног үргэлжилсэн байх нь..

  Цаашдаа юу болох нь ч тодорхойгүй..

 Бас яг одоо л Хусогт бүх үнэнийг хэлэхгүй бол оройтчих юм шиг санагдаж байна..

 Энэ бүхнийг би ганцаараа давж гарч чадахгүй нь бололтой..

  Жон Хусог.. Гэр бүлээ гэх сэтгэлийг чинь гишгэлж амьдралыг чинь орвонгоор нь эргүүлэх гэж байгаад уучлаарай..

- BOY WITH LUV - || JIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora