15. Хоолойг чинь сонсмоор байна..

593 82 1
                                    



       - Сүртэй юм биш гэж хэлээд байхад. Тэглээ ч Жиныг зөв арга хэмжээ авсан байна гэж эмч хэлж байгаа биздээ?

       - Азаар бэртэл чинь гайгүй байсан болоод л тэр. Тэглээ ч тэр тэнэг юу хийхээ яаж мэддэг юм?

        - Түүнийг тэнэг гэхээ боль. Тэр таны бодож байгаагаас өөр. Тэр надаас ч илүү ухаантай.

  Жолоо мушгих явцдаа ийн надтай маргаж байснаа бууж өгөв бололтой мушилзсаар дуугаа хураах түүний зүг эргэлзэнгүйгээр ширтэх би асуухыг хүссэн зүйлээ ил гаргах эсэхээ бодсоор.

  Тийн машин доторх уур амьсгалыг чимээгүй орчин хэсэг бүрхсэний эцэст Намжүүн хоолойгоо зассанаа,

        - Яагаад хүнийг тэгж их ширтээд байгаа юм? Асуух юм байвал асуу. Сайхан зан хөдөлвөл хариулж болох юм хэмээн дуртай дургүй дуугарсан нь миний хувьд том завшаан шиг л санагдах тул шуудхан түүнийг байцааж эхлэв.

        - Жин ахын гэр бүл. Та тэдний талаар юу олж мэдсэн юм бэ?

        - Түүнд эцэг эх байхгүй, ганц дүүтэйгээ л хамт амьдардаг байсан юм байх. Тийм л мэдээлэл олдсон доо. Дүү нь хаана юу хийж явааг мэдэхгүй. Гэрийнх нь хаяг ч тодорхойгүй. Яаж амьдардаг байсан нь ч мэдэгдэхгүй. Олж мэдэх ч арга алга даа.

  Нүүрний хувирал үл гаргах байдал, захирангуй дууны өнгө зэргээс нь үзэхэд түүнийг үнэхээр л худлаа яриагүй бололтой гэх дүгнэлт хийчихэж болмоор.

 Гэхдээ яагаад ч юм энэ бүгд нэг л үнэмшилтэй санагдахгүй байна..

 Ямартай ч түүнд дүү байдаг гэж бодоход тэр нь одоо хаана яваа юм бол?

  Ахыгаа ямархуу байдалтай байгааг мэддэг болов уу?

  Бас Жин өдийг хүртэл яаж амьдарч ирсэн юм бол гээд л.. энэ бүгд хариулт гэхээсээ илүү асар олон асуулт бий болгочихлоо..

  Ядаж л түүнд амьдрах гэр орон байгаагүй юм бол.. хаана юу хийж амьдардаг байсан нь хачирхалтай юм.. 


***


 Намжүүн ахад ахин асуулт тавих гэсэн ч тэр нэг удаад нэг л хариулт өгнө гэх үгээр амыг минь тагласан бөгөөд төд удалгүй бид байрныхаа үүдэнд ирж тэр намайг гэрийн үүдэнд хүргэж өгчихөөд ажилтай гээд буцлаа.

- BOY WITH LUV - || JIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora