57. Тэхён..

410 75 4
                                    



       - Жон Сокжин үхсэн. Долоон жилийн өмнө, арван найман настайд нь түүнийг ослоор нас барсан болгочихсон. Тэгээд л түүнээс хойших мэдээлэл нь үгүй байгаа юм. Гэхдээ тэд алдаа гаргаж, тэр залуугийн сэтгэцийн эмнэлэг дэх бүртгэлийг утсгаагүй байсан. Ямартай ч одоо тийм хүн албан ёсны бүртгэлээр энэ хорвоо дээр байхгүй гэсэн үг.

  Ээлжит хэдэн хормын турш толгойд минь ахин дахин эргэлдсэн эдгээр үгсээс болж би бараг л шоконд орчихсон гэхэд болно.

 Яаж.. Хүн яаж тийм зүйл хийж болно гэж?

  Сокжин гэдэг хүний амьдралаар тоглож.. үхсэн хэмээн бусдаас нууж.. албаар зовоодог байж..

   Тэд яг хэн юм бэ? Тэр Жон Бура яг хэн юм бэ?

   Чөтгөртэй ч зүйрлэж боломгүй аймшигтай мангас..

    Хүний хийж чадамгүй зүйлсийг үйлдчихээд юу ч болоогүй мэт сайхан амьдарч яваа... 

  Жинхэнэ нүглийн үүр гэдэг нь л энэ байх..

    Тийн дотроо уурлаж үсчин тэр нэгнийг байдаг бүх  муу үгээрээ хараан буй авч гаднаа чимээгүйхэн нулимс дуслуулан суугаа би юу хийх эсвэл юу гэж хэлэхээ ч эс мэднэ..

  Жин.. Та яаж тэр аймшигт мангасуудын гарт өдий хүртэл амьд явж тэссэн юм бэ?

  Таны өмнөөс дээд зэрэгтээ тултал харамсаж, гомдож бас бухимдаж байна..

   Тийм их аймшигтай зүйлсийг туулчихаад одоо хүртэл юу ч хийж чадахгүй байгаа өрөвдөлтэй та..

    Тусална, хамгаална бас хайрлана гэж амласан хэрнээ мөн чанар дээрээ юу ч хийж чадахгүй байгаа арчаагүй би..

   Уучлаарай гэдгээс өөр хэлж чадах үг алга..

   Таныг тэр тамаас авч гарч чадна гэж амлаж чадахгүй ч..би заавал ямар нэг гарц олохын тулд хичээх болно.

  Тэр аймшигтай чөтгөрийн үүрнээс гаргаж, илүү дээр амьдралыг танд бэлэглэх болно.. гэж мөрөөдөж байна..

       - Ямартай ч мэдэхийг хүссэн зүйлс чинь. Цааш нь ухвал өөр юу гарч ирэхийг хэлж мэдэхгүй гэхдээ битгий тэг. Тэр хүмүүсийн амьдралд битгий хутгалд, битгий өөрийгөө аюулд оруул. Хэтэрхий сайхан сэтгэл гаргах хэрэггүй, тэр залууг өрөвдөх ч хэрэггүй. Тэр аймшигтай эмэгтэй чамд ямар гай учруулахыг ч хэлж мэдэхгүй. Тэр энгийн хүн биш, хүн төрхтэй чөтгөрөөс өөрцгүй. Өөртөө, өөрийнхөө ирээдүйд л анхаар, за юу? Хатуу ч гэлээ чи юугаар ч тус болж чадахгүй, харин ч байдлыг улам дордуулж мэднэ. Тэр залууд ахиж битгий ойрт, бууж өгөөд зөнд нь орхи.

- BOY WITH LUV - || JIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora