23. Мэдэхгүй.. Хэзээ ахин уулзахаа би мэдэхгүй..

595 89 2
                                    



   Өнөөдөр түүнтэй хамт байх сүүлчийн өдөр ч байж магадгүй гэх бодол өглөө сэрснээс хойш тархинд эргэлдэн намайг зовоосоор байсан бөгөөд энэ үнэ цэнэтэй цаг хугацаанаас ганц хормыг ч дэмий үрэхийг хүсээгүй тул би түүнээс алхам ч холдохыг хүсээгүй..

  Тиймдээ ч даваа гаригт ч бас сургууль руу явахгүй байхаар шийдээд өдөржин юу хийх талаар төлөвлөн хэвтэнэ.

 Харамсалтай нь сургуулийн эрхлэгч залгаж намайг асран хамгаалагчаа дагуулж ирэхийг шаардсанаас болж бүхий л санаачлага минь нурах тул би аргагүйн эрхэнд Жиныг дагуулан гэрээс гарсан юм.

 Тэхён авч өгсөн хувцаснаасаа урт хар хүрэм болон мөн өнгө дагуух жинсен өмдийг сонгон Жинд өмсүүлчихээд биднийг үдэхдээ ажилтай хэмээн шалтагласаар ард хоцорлоо.

  Сургууль руу алхаж, дотогш орж эрхлэгчийн өрөөний хаалгыг татах хүртлээ гээд бүхий л хоромд би Жинд юу гэж асуувал толгой дохих аль эсвэл сэгсрэх, ямар хариу үйлдэл гаргах зэргийг зааварлахын зэрэгцээ өөрөө ч гаргах тайлбараа бэлдсээр.

  Тийн ууртай эрхлэгч эмэгтэйд Жиныг өөрийнхөө асран хамгаалагч болох үеэл ах, бас бие нь муу учраас асрах хэрэгтэй болсон зэрэг янзан бүрийн шалтган тоочсоор ямартай ч байцаалтыг нь даваад гарч дөнгөв.

 Гэсэн ч тэр энэ удаад намайг явуулахгүй бололтой хоёрдугаар цагаасаа хичээлдээ орж суу гэсээр өрөөнөөсөө хөөх бөгөөд би ч аргагүйдэн завсарлагаа болоход үлдсэн хорин минутын турш Жины хамт гадаа үүдэнд байрлах сандал дээр ойр зуурын зүйлс ойлголцсоор суулаа.

       - Таныг асуудалдаа оролцуулсанд уучлаарай. Өөр арга байсангүй.. Сургуульд орохын тулд надад заавал ч үгүй асран хамгаалагч гэдэг хүн хэрэгтэй байсан юм. Тэгээд л ахтайгаа хамт амьдардаг гэж худлаа хэлээд хэрэгтэй үед Намжүүн ахаар туслуулчихдаг байсан. Гэхдээ та ч бас миний ах шүүдээ.

 Яриан дундуураа ийн хөнгөхөн тайлбар хийчихээд муухан мишээсээр орчин тойрноосоо салгах харцаа өөр дээр нь тусгахад тэр мөнөө л утга учир нь үл мэдэгдэх харцаараа намайг цоо ширтэн байснаа урагш харчихав.

       - Бас тусалсанд баярлалаа.. Тэхён маргааш.. Нээрэн, одоо би хичээлдээ орлоо. Харин та гэртээ харих хэрэгтэй байх. Очоод намайг хүлээж байж болно биздээ?

 Маргааш гэдэг өдөр болох нэгэн үйл явдлын талаар түүнтэй ярилцъя гэж санасан ч би Тэхёны өглөөхөн хэлсэн зүйлийн талаар санамагцаа уг сэдвийг шуудхан хазайлгалаа.

- BOY WITH LUV - || JIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora