85. Тэр орой би амьдралынхаа хамгийн том алдааг гаргачихсан..

380 65 16
                                    


[life2]



    - Т-Тэгэхээр юу гэсэн үг юм?.. Та..?

     - Би чамайг тэр газрын үүдэнд орхисон. Тэр үед би зургаахан настай байсан юм. Ээж эсвэл хэн нэгэн.. Хэн ч тэнд байгаагүй. Бид гэртээ хоёулхнаа байсан.. Өлсөж даарсандаа уйлж байгаа нялх дүүгээ хараад суугаад байж чадаагүй болохоор би нэг л өдөр тийм шийдвэрт хүрсэн. Тэгээд тэр орой амьдралынхаа хамгийн том алдааг гаргачихсан.. Чамайг тэр газрын өмнө орхичихоод би буцаад гүйчихсэн.. Тэгтэл бороо ороод эхэлсэн. Чамд санаа зовж бас бодлоо өөрчлөөд эргээд очтол чи тэнд байгаагүй. Тэгж л би энэ ертөнцийн хамгийн аймшигтай нэгэн болсон юм.. Би чамайг орхисон. Ертөнц дээрх цор ганц дүүгээ.. хамгийн хайртай нэгнээ.. Энэ бүх жилүүдийн турш тэр орой хийсэн зүйлдээ харамсаагүй хором мөч гэж үгүй. Энэ бол хэзээ ч уучилж боломгүй нүгэл.. Чиний өмнө хамгаас их буруутайгаа мэдэж байсан ч би ядаж одоо ч болов тэр нүглийнхээ багахан хэсгийг цайруулахыг хүссэн юм. Өөрийгөө чиний ах.. гэр бүл гэж нэрлэж чадахгүй ээ. Тэгж зүрхлэх ч үгүй. Зүгээр л над шиг хүн байдгийг мэдээд.. хүссэнээрээ буруутгаж болно. Үлдсэн амьдарынхаа турш би тэр нүглийнхээ төлөөсийг төлөхөд бэлэн.

  Хамаг хоолойгоо шавхаж, амнаас унагах үг бүртэйгээ зэрэгцүүлэн нулимс дуслуулах тэрээр сүүлдээ тэнхээгээ барсан уу газарт сөхрөн унасан бөгөөд хэлсэн бүхий л зүйлийнх нь утгыг там тум ойлгосон би хэсэгхэн тэндээ чимээгүй зогслоо.

  Энэ л байж.. 

  Надаас нуугаад байсан хамгийн том нууц нь энэ..

  Хэзээ ч битгий мэдээсэй гэж хүссэн зүйл нь энэ.. 

  Миний ах.. Миний гэр бүл гэдэг нь.. 

   Тэр үед намайг орхисон гэдэг нь..

   Өөрийгөө хамгаас том нүгэлтэн гэж боддог гэдэг нь.. 

   Тэнэг..  

  Дараагаар нь аясыг нь дагаад ч тэр үү хэзийдээ ч юм хацар дээр тогтчихсон шингэнийг ханцуйгаараа шударчихаад доош суун түүнийг тэврэхэд тэр гайхширсан аястаа таг гацах шиг болж үг яриа битгий хэл амьсгалаа ч хорьчихлоо..

     - Тэнэг юмуу?..Тэнэг.. Мэдэж байсан юм бол..аль эрт намайг олчихсон юм бол хүрээд ирэхэд яадаг юм? Зүгээр л бүгдийг нь хэлчихэд яадаг юм? Би өөрийг чинь алчих юм шиг харагдаад байна уу? Тэгж их санаж байхад.. тэгтлээ их уулзахыг хүсэж байхад.. ийм утгагүй зүйл ярьж байдаг жинхэнэ тэнэг! Энэ ертөнцийн хамгийн тэнэг ах!

- BOY WITH LUV - || JIN [END]Opowieści tętniące życiem. Odkryj je teraz