3. Яг хэн юм бэ?

942 116 3
                                    



  Сүүлдээ байж суух газраа олж ядсан би арга бараад орноос харайн босмогцоо үүдээр гарч хөршийнхөө хаалгыг тогшлоо. 

  Амралтын өдөр учраас өнөөдөр эрт ирсэн байх гэсэн найдварыг минь талаар болголгүй төд удалгүй Намжүүн ах хаалга тайлж өгөөд надаас юу болсныг асуух зуураа дотогш орохыг урив.

      - Ахаа, таниас нэг зүйл асуух гээд.

      - Тэг лдээ. Сонсож байна.

  Надтай яриа өрнүүлэх зуураа тэрээр цаад өрөө рүүгээ яван орох бөгөөд гаргах чимээнээс нь үзвэл хувцсаа сольж буй бололтой.

       - Уржигдрын хүн байна аа.. Таны цохьдог.. Тэр хүний талаар надад мэдээд өгч чадахгүй биз?

       - Яах гэсэн юм? Хэрвээ ахиад чамд төвөг удахвий гэж санаа зовж байгаа бол тэгэх шаардлагагүй дээ.

       - Зүгээр л.. Юу?

  Түүнд тайлбар тавих гэж байснаа хэлсэн үгс дунд нь ямар нэг зүйлийн учиг буйг анзаарсан даруйдаа гайхсан аястай дуу алдахад минь тэр сорочкон цамцныхаа товчнуудыг гүйцэд товчлох зуураа өмнө маань хүрч ирсэн байлаа.

       - Яахав.. Нэг их онц юм бишээ. Чамд өөр шалтгаан байхгүй биздээ?

       - Зүгээр л.. Түүний зүгээр эсэхийг мэдэх гээд.

  Хэт тэнэг шалтгаан тоочиж буйгаа өөрөө ч мэдэж байсан тул би түүний асуулт эрсэн харцнаас бултан зүүн гарынхаа тохойг базалсаар ийн дуугарчихаад эргэн тойрноороо харцаа тэнүүчлүүлнэ.

  Үнэндээ би тэр хүнийг хармаар.. бүр уулзмаар байна..

       - Надад хэлээч, чамайг дагаж байсан тэр гаж донтныг огт сонирхоогүй гээд?

       - Ю-Юу?

  Намжүүний гэнэтийн санаачлага анхаарлыг минь татахын зэрэгцээ өөрийг маань ч гайхшруулаад амжсан тул би өөрийн мэдэлгүй л түүн рүү эгцлэхдээ байдгаараа том нүдэлчихсэн байлаа.

   Тэгтэл тэр инээд алдсанаа мөрөн дээр минь хөнгөхөн цохиод, тоглосон юм даа. Тийм тэнэг хэрэг байж болно гэжүү? Гэхдээ хүсээд байвал чамд нэг зүйл харуулъя лдаа. Түр хүлээж байгаарай хэмээснээ цааш эргэн өрөө рүүгээ явж ороо харагдана.

   Сонирхсон?

   Больж үз! Тийм зүйл байхгүй..

   Яахав, тэр хүнийг бага зэрэг үгүйлээд байгаа минь үнэн..

- BOY WITH LUV - || JIN [END]Dove le storie prendono vita. Scoprilo ora