50. Ах дүүс.

427 73 3
                                    



        - Чи математикдаа сайн биздээ? Надад тусалж болох уу? Нэг зүйлийг үнэхээр ойлгохгүй байна. Ердөө ганцхан зүйл.

        - Мэдээж.. Дуртайяа туслая.

  Ийн хэдхэн үг солилцсоны дараахан асуудалгүйгээр эхэлсэн бидний бяцхан давтлага төд удалгүй үнэхээр ээдрээтэй болж хувирсан юм.

  Хичээлийн цагууд дууссаны дараах хагас цаг гаруйн турш түүнд миний хувьд лав тийм ч хэцүү биш бодлогыг заахыг хичээсэн ч тэр одоо хэр нь сайн ойлгож өгөөгүй хэвээрээ л байна.

       - Үнэндээ би үнэхээр юуг нь ч ойлгохгүй байна. Бүгдийг нь. Ер нь больлоо. Чамд ч бас төвөг удаад.. анхнаасаа дэмий санаа байж.

  Эцэст нь Хусог надаас түрүүлэн залхаж орхисон бололтой балаа ширээн дээр тавьснаа санаа алдсаар хоёр гараа элгэндээ тэвэрчихээд юунд ч юм гоморхсон аятай хошуугаа унжуулсаар ийн өгүүлэх нь тэр.

       - Зүгээр дээ. Хүн болгонд ойлгохгүй зүйл гардаг. Бүх хичээлд сайн байх албагүй.

        - Намайг битгий буруугаар ойлгоорой.. Би толгой муутайдаа ч биш, зүгээр л сургуулиа завсардаж байсан болохоор зарим зүйлийг мартчихаж.

  Сургуулиа завсардсан? Яагаад тэгсэн юм бол?

  Тийм айлд мөнгөний асуудал байдаггүй байлтай.. 

  Жон Бура гэдэг тэр эмэгтэй Хусог, Жонгүг хоёроо халамжилдаг гэж Тэхён хэлж байсан даа..

   Эсвэл үгүй юм болов уу?

   Энэ талаар өөрөөс нь асуучихвал яадаг бол?

   Болох л юм, гэхдээ маш болгоомжтойгоор..

   Тийн түргэхэн өөрийн дотоод хүнтэйгээ зөвлөлдөөд амжсанаа би хоолой засаад түүн рүү зөөлнөөр мишээсээр яагаад тэгсэн талаар нь ихэд болгоомжтойгоор лавлав.

        - Тийм ч хэлээд байхаар зүйл биш лдээ.. Гэхдээ чамд гээд нууцаа дэлгэлээ шүү. 

        - Мэдээж. Би хэнд ч хэлэхгүй болохоор санаа зоволтгүй ээ.

  Амлалтыг маань авсныхаа дараа тэрээр хөнгөхөн санаа алдчихаад толгой гудайлган өвөр дээрээ байрлуулчихсан хоёр гар луугаа ширтсээр ярьж эхлэх тул чухам ямар царайны хувирал гаргаад буйг нь хараахан харж чадсангүй..

          - Найман жилийн өмнө дунд сургуулиа төгсчихөөд би гадаад руу явсан юм. Тэгтэл тэрнээс хойш ганцхан жилийн дараа аав маань нас барж, би солонгост эргэж ирсэн. Тэгээд удалгүй ахиад л гадаад явж, тэгээд удалгүй ээжээс болж эргэж ирээд л. Ер нь бол ийш тийшээ явсаар байхад сурсан ч биш үгүй ч биш болчихсон. Дараа нь биеэ дааж үзье гэж бодоод ганц хоёр ажил ажил хийсэн ч энэ жил ээж заавал сурах ёстой гээд намайг энэ сургуульд оруулчихсан юм. Үеийнхэн маань төгсчихөөд ажлын талбарт гарч байхад би дөнгөж л нэгдүгээр курст орж байдаг.. Ичмээр юм. Үүнийг ч бас чамаас өөр хэн ч мэдэхгүй шүү.

- BOY WITH LUV - || JIN [END]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang