87. Дүүгийнхээ уруул дээр үнсдэг ах байдаг юмуу?

396 68 11
                                    



  Тэр өдрийн турш ах маань надаас бараг мянган удаа уучлал гуйж хэдэн сая дусал нулимс унагасан байх...

  Гэхдээ түүнийг огт үзэн ядаагүй, тэр үед юу ч болсон байлаа гэсэн сэтгэл зүрхэндээ гэр бүлээ уучилсан гэдгээ ойлгуулж чадсанаар тэр арай гэж тайвшраад удалгүй намайг чангаар тэвэрсэн чигтээ нойрсчихсон.

   Ким Намжүүн гэдэг хүнийг хэзээ ч ийм хүн гэж төсөөлж байгаагүй... Ийм их шаналлыг дотроо тээж явсан ч гаднаа юу ч ил гаргаж байгаагүй тийм л тэсвэртэй бас уян зөөлөн сэтгэлтэй, гайхалтай нэгэн гэж.. 

   Энэ хүнийг ах маань байсан ч болоосой гэж сэмхэн бодож сэтгэл зүрхэндээ хүсэл болгон шивнэдэг байснаа нуух юун..

   Яг л мөрөөдөл биелж байгаа юм шиг санагдаж байна..

   Өнгөрсөн амьдрал, урьд өмнө тохиолдсон зүйлс бүгд хамаагүй..

   Тэр бол миний гэр бүл..

     Амгалан нойрсож буй түүнийг ширтэн хэвтэхдээ  өөртэйгөө ижил төстэй байж болохуйц зүйл эрэх гэсэн шиг царайг нь анхааралтай ажин буй би инээмсэглэсээр бодролдоо умбан байлаа.

      - Ахдаа дурлачихав даа хэмээх намуухан дуугаар намайг цочоох аядсан тэрээр  аажмаар нүдээ нээгээд солгой гараа аажмаар өргөн мөрөн дээр тавьснаа хацраа хонхойлгон инээмсэглэсээр ам нээнэ.

      - Ийм муухай соривыг хүртэл хөөрхөн харагдуулаад л.. Гэхдээ ах нь  ч бас царайлаг байгаа биз дээ?

      - Тэгсэн ч надад хэтэрхий царайлаг залуу байгаа болохоор та онц харагдахгүй байна.

      - Хөөе? Ахиад л тэр залуугийн талаар яриад эхлэв үү? Зүгээр л өөр зүйл ярьцгаая. Түр ч болов тэр залууг март.. Мэдэхийг хүссэн зүйл зөндөө л байгаа биз дээ? Сайхан зантай байгаа дээр минь сайн яриулаад ав.

      - Байнга ийм байхгүй гэжүү?.. Таныг өөрчлөгдчихлөө л гэж бодсон юмсан.. Магадгүй надтай хамт байсан тэр үеийнх шигээ.. Би ямар байсныг чинь мэдэхгүй лдээ. Гэхдээ энэ хөөрхөн хацрын хонхорхойг нуудаггүй байсан гэж бодож байна. Байнга хармаар байна хэмээн өгүүлэхдээ зөөлөн мишээл урууландаа тодруулан буй би гараа аажмаар сунган хурууныхаа үзүүрээр түүний хацрын өвөрмөц хэсгийг тэмтчиж үзлээ.

  Хэзээ ч энэ чулуу шиг хүний биед ингэж хүрч үзнэ гэж бодож байгаагүй юм байна..

- BOY WITH LUV - || JIN [END]Onde histórias criam vida. Descubra agora