41. Хамгаалах болно

479 65 1
                                    



    Долоон нас. Дөнгөж долоохон настайдаа би анхны амиа хорлох оролдлогоо хийж байсан.

    Хэдийнээ шарх сорвиор дүүрсэн бяцхан бие минь.. аймшигтай их өвдөж амьсгалахад л хэцүү байлаа..

   Орхигдсон барилгын хүйтэн шороон шалан дээр өвчиндөө баригдан шаналж, тасралтгүй нулимс урсган хэвтэх би..

   Хүн бол чөтгөр. Жинхэнэ чөтгөр.

   Ялангуяа хүүхдүүд бол амилсан чөтгөр.

   Миний хувьд лав ингэж санагдаж байлаа.

    Би бүх зүйлийг үзэн ядаж байсан..

   Тэсвэрлэхийн аргагүй өвдөлт бас тэр бүгдийг надад хийсэн амилсан чөтгөрүүдийг.. Тэр бүгдийг мэдсэн ч мэдээгүй юм шиг дуугүй өнгөрдөг байсан  чөтгөрүүдийг.. Энэ аймшигтай амьдралд намайг хаяад явсан эцэг эхээ.. бас өөрийгөө.

   Ийм арчаагүй өөрийгөө би юу юунаас илүү үзэн ядна.

   Хүйтэн хөрс нимгэн цамцны цаанаас нурууг минь ээн дааруулж, хажуугаар гүйлдэн өнгөрөх харх мэтийн амьтдын шулганасан чимээ л чихэнд хань болох тэр мөч.

  Үхэлтэй тун ойртчихсон юм шиг санагдана..

  Гэхдээ энэ удаад ч мөн адил амьдрал зовохыг минь харахыг хүссэндээ тийм ч амархан үхүүлчихгүй бололтой.

- BOY WITH LUV - || JIN [END]Où les histoires vivent. Découvrez maintenant