~Epilogue~

207 24 6
                                    





Сайхан харагдаж байна.. Яг л сүйт бүсгүй шиг.

Энэ соривыг эс тооцвол..

  Хором тоолон хүлээж байсан мөч маань айлчлан ирж, хуримын ёслолын үйл ажиллагаанд бэлтгэж буй би том тольны өмнө зогсоод урт цагаан даашинзтай өөрийгөө тольдон байлаа.

Жинхэнэ хурим биш ч гэсэн сайхан санагддаг юм байна..

Хэзээ нэгэн цагт тэр хүнтэй ингэж хурим хийх болов уу?

Тэр цаг мөчийг л хүлээе..

Үнэхээр их догдолж байна.. Удахгүй тэр хүнтэй уулзана гэхээр.. ахиад удаан хамт байна гэж бодохоор..

      - Үнэхээр гайхалтай харагдаж байна.. Ирээдүйн эхнэр маань ч бас ингэж харагдах байх даа. Ахад бүр атаархчихлаа байна гэх Хусогийн шоглонгуй дуу сонстоход аажмаар эргэж харахдаа би царайлаг төрхөндөө зохицсон гоёмсог хослолтой түүний төрхийг үзээд нэгэн бодлыг өвөртлөөд амжлаа.

Хэрвээ Жин ахтай учраагүй бол.. тийм тавилан оноогдоогүй бол би Хусогт дурлах байсан байх даа?

      - Чи ч бас.. сайхан харагдаж байна.

      - Та хоёр хэзээ ч салж болохгүй шүү. Хэзээ нэгэн өдөр хуримаа хийгээд.. тэр үед заавал намайг уриарай. Хэзээ ахиж уулзахыг мэдэхгүй ч тэр үеийг хүлээж байя.

      - Яасан ч салахгүй ээ бас заавал гэрлэнэ.. Ахиж уулзах өдрөө тэсэн ядан хүлээж байя. Чи ч бас хувь тавилангаар учрах эмэгтэйгээ олоод жинхэнэ хурим хийгээрэй.

Энэ бол бидний хоорондоо өрнүүлсэн сүүлчийн харилцан яриа, сүүлчийн халуун дулаан тэврэлт бас салах ёс... ямартай ч одоохондоо..

Ёслолын танхим руу ороход тэндхийн тансаг тохижилт бас цугласан асар олон хүн намайг гайхшруулахын зэрэгцээ бас инээдийг минь ч хүргээд амжлаа..

 Энэ олон хүний өмнө Жон Бура ямар инээдтэй байдалд орох бол?...

 Тийн Хусогийн хамтаар зарим нэг хүмүүстэй танилцаж Жон Бура дээр ч очин тэдэнд бараагаа харуулж авчихаад хөтлөгчийн ярьж эхлэхтэй зэрэгцэн тэдний анхаарал сарнисан хойно болгоомжилсоор танхимаас гарахад хүнгүй коридорт ганцаар зогсоо Тэхён намайг угтлаа.

- BOY WITH LUV - || JIN [END]Where stories live. Discover now