32. Зайлсхийх ёстой хүн

516 76 4
                                    



  Эцэст нь уг ичмээр нөхцөл байдалд удаан тэсэж чадаагүй би түргэхэн  суларсан гараас нь мултарчихаад орноос харайн буумагцаа дөнгөж нойрноосоо сэрж буй бололтой цавчлан цавчилсаар нүдээ нээх тулгарлаа.

      - Ю-Юу... Сэрчихсэн үү?.. Бишээ сайхан амарсан уу?.. Угаалгын өрөө! Угаалгын өрөө  хаана байгаа юм?

  Тэвдэж орхисондоо ийн гацаж түгдэрсээр юу ч юм эвлүүлэн хэлснийхээ дараа Жины заасан зүг рүү ухасхийн гүйж, модон хаалгыг татан дотогш явж орохдоо гэрлийн унтраалгыг нь дарахаа арайхан мартчихсангүй.

  Дотроо ванн болон шүршүүртэй, яг л гэрийн маань угаалгын өрөөг хоёр эсвэл гурав дахин томруулчихсан юм шиг тэр том газар хана таазнаасаа авхуулаад онцын өлгөөстэй зүйлгүй энгийн хэрнээ тансаг харагдаж байлаа.

 Угаалтуурын дээр байрлах аварга том толь биеийнхээ талаас илүүг тольдчихмоор том ч гэлээ харамсалтай нь миний өндрөөс болоод цээж хэсэг л харагдана.

  Боломжийн амьдралтай хэрнээ яагаад ээж нь түүнд сайхан ханддаггүй юм бол?

  Яагаад тэр ийм удаан хугацааны турш огт дээрдээгүй юм бол?

  Гэр бүлийнхэн нь угаасаа тийм хөндий хүмүүс юм болов уу эсвэл Жиныг л гадуурхдаг хэрэг үү?

  Яваандаа энэ талаар олж мэдэх байх аа..

  Гэхдээ тэрнээс илүү чухал нь.. би сая юугаа бодоод байсан бэ?!

  Ичиж үхмээр гэдэг нь..


***


      - Сэрээгээгүйд уучлаарай. Би өөрөө хүртэл орой сэрсэн. Бас та хоёр их тухтай унтаж байх шиг харагдаад дэмий байх гэж бодсон юм лдаа. Үнэндээ үнэхээр сайхан харагдаж байсан шүү. Чи яг л жаахан охин шиг-

      - Чамайг ахиж цохихоос өмнө чалчихаа боль.

      - Үнэхээр тэр үзэгдлийг мартаж чадахгүй байна даг. Ахыг тэгж тухтай унтаж байхыг анх удаа л харсан. Ер нь бол тэр шөнө бараг л унтдаггүй байсан лдаа.

  Үд дунд өнгөрөх үест сэрчихээд түүнээс хагас цагийн дараа Тэхён Жинд усанд орох ёстойг сануулчихаад угаалгын өрөөнд аваачмагцаа өрөөний эргэн тойрныг сониучирхан ажиж буй надаар ийн даажигнасаар л байлаа.

- BOY WITH LUV - || JIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora