74. СОРВИ

407 67 9
                                    



  Хүүхэлдэйн талаарх бодол тархийг минь эзэмдэж хэдэн цагийн турш зөвхөн ганц асуултын хариултыг олох гэж толгой гашилган байсан ч харамсалтай нь үүний тайллын үзүүрээс ч болов атгачихсангүй..

  Яагаад бидэнд ижилхэн тоглоом байсан юм бол?

  Эцэг эх маань намайг тэр асрамжийн газрын өмнө орхисон гэвэл тэд хүүхэлдэйг ч хамт үлдээсэн байх ёстой..

  Тэгээд тэр хүүхэлдэй нь Жимин, Жонгүг хоёрынхтой яг адилхан байна гэдэг бол эцэг эх маань тэдэнтэй ямар нэг байдлаар холбоотой байсан гэсэн үг.. 

  Өдийг хүртэл гэр бүлийнхнийхээ талаар ганц ч сураг дуулаагүй, анхнаасаа тэд надад огтоос хамааралгүй хүмүүс байсан хэдий ч үе үехэн тэдний талаар боддогоо би нуухгүй..

  Тэд ямархуу хүмүүс бол, одоо амьд болов уу, намайг хайж үзсэн болов уу эсвэл яагаад намайг орхисон бол гээд л..

  Гэхдээ энэ бүгд бүр л ээдрээтэй болчихлоо..

  Жимин, Жонгүг хоёр багадаа хөршүүд байсан.. 

  Тэднийг хоёуланг нь мэддэг, тийм нандин зүйлийг өгсөн гэж бодохоор яалт ч үгүй дотно хүмүүс байсан байж таараа..

  Чөтгөр аваг!

  Яагаад заавал тэд гэж?

   Энэ ямар нэг тоглоом уу? Хувь тавилан уу? Төөрөгдөл үү?

   Яагаад бүх зүйл энэ хүмүүстэй.. Жон гэр бүлийнхэнтэй холбогдоод байгаа юм бэ?!

  Үнэхээр ойлгохгүй нь..

  Бас дээр нь тэр хараал идсэн чөтгөрийн хүүхэлдэйг энэ бүхэнд хутгалдчихна гэж хэн санах билээ..

  Тийн тархи хариугүй задрахын даваан дээр тулахад л би энэ бүхнийг бодлоосоо арчин хаяхын тулд шуудхан харайн босоод өрөөн доторхийг нэгд нэгэнгүй нэгжиж эхлэв.

  Гэхдээ энэ удаад хаанаас ч юм гараад ирсэн уур бухимдал гээч зүйл уг асуудлын шийдлийг олох хүртэл санаа амраахгүй нь ойлгомжтой болсон тул яарч сандрахдаа гаргаж хаясан зүйлсээ буцааж байранд нь хийхээ ч мартаж орхисон байлаа.

  Шургуулган дахь хэрэгтэй хэрэггүй эд хогшлууд болон шүүгээнд байсан зарим нэг хувцас хэрэглэл шалаар нэг тарж, эргэн тойрноо бүхэлд нь онгичсоны дараа ч ямар нэг хэрэгтэй зүйл олж чадаагүй би бусад өрөөнүүдийг ч шалгаж гарав.

- BOY WITH LUV - || JIN [END]Opowieści tętniące życiem. Odkryj je teraz