Untitled 1

481 78 5
                                    




  Амьдрал минь өөр байсан... Одоогийнхоос тэс ондоо..

Гэр бүл, найз нөхөд, ажил амжилт байхад л өөр юунд ч санаа зоволгүй сэтгэл хангалуун амьдарч болох юм байна гэх өчүүхэн бодлоор өөрийгөө би аргацаадаг байж.

       - Ахаа, над руу хар лдаа. Намжүүн ахыг ирэхээс өмнө сайн нялуурч авах хэрэгтэй биздээ? гэх сэтгэл татам дуунаар бодлоосоо ангижирч хажуу тийш харвал дэргэд суугаа хөөрхөн охин өөдөөс минь хайр татам инээмсэглэл цацруулан буй нь үзэгдэнэ.

Хайр сэтгэлийг ямар ч хэрэгцээгүй зүйл гэх бодолдоо хөтлөгдөж огтхон ч хайхардаггүй байсан миний бүхий л үзэл бодол хийгээд мэдрэмжийг энэ л охин өөрчилчихсөн..

Энэ бяцхан охин амьдралыг минь тэр чигт нь өөрчилж гэрэл гэгээтэй болгосон..

       - Ахиад л ширтээд эхлэх юм.. Арай ахиад ярьж чадахаа байчихсан юм биш биз?

Сүүлийн жилүүд үнэхээр аймшигтай байсан..

Ихэнх цаг хугацааг нь сайн санадаггүй ч гэлээ бие болоод сэтгэл зүрх минь шархаар дүүрч хором мөч өнгөрөх тусам үхэл рүүгээ ойртож байснаа би мэднэ..

Гагцхүү гэр бүл минь миний гэр бүл биш юм шиг аашилж эхэлсэн тэр мөчөөс л амьдрал минь сүйрсэн байж мэднэ..

Харин энэ охин амьдралыг минь шинээр босгож хэдийнээ үхлүүт болсон надад цоо шинэ ертөнцийг бий болгож өгсөн юм.

     - Та үнэхээр.. хэний талаар бодоод байгаа юм бэ?

     - Нэг охины талаар хэмээн сая нэг юм түүний шалгаалтад хариулахдаа дотор минь оргилон буй асар их баяр хөөрийг гаднаа ил гарган зөөлнөөр мишээсээр өөрийг нь тэврэхэд тэр ч хоёр гараараа нурууг минь чанга гэгч нь орооно.

     - Танд надаас өөр таньдаг охин байна гэжүү?

     - Байхгүй ээ. Чи бол миний мэддэг, таньдаг бас хайрладаг цор ганц эмэгтэй.

     - Би олон залуу танина лдаа. Гэхдээ миний ч бас хайрладаг бас ингэж нялуурдаг цор ганц залуу бол та.

Амьдралынхаа хамгийн хар бараан мөчлөгөөс зугтаан хэний ч эрж олохооргүй мэт газарт хамгаас нандигнадаг энэ жаахан охин болон түүний ахтай хамт ирснээс хойш хагас жил гаруйн хугацаа өнгөрчээ..

Хором мөч бүрийг түүний дэргэд өнгөрөөж, инээмсэглэхийг нь харсаар хорвоогийн бүх зүйлийг мартаж орхих тул ажрах ч завдалгүйгээр туулчихсан хамгаас жаргалтай цаг хугацаа..

     -  Ахын чинь хамгийн дургүй зүйлийг хийх үү?

Ийн шоглонгуйгаар асуутал тэр түргэн гэгч нь толгой дохиж хоёр мөрнөөс барин өөдөөс харснаа нүүр дүүрэн инээмсэглэх ба бид нэгэн зэрэг нүдээ аницгаан уруулнуудаа нийлүүллээ.

Хэзээ ч алдмааргүй байна.. Үүрд хамт баймаар байна..

Энэ жаргалтай цаг хугацааг үлдсэн амьдралынхаа туршид яг энэ хэвээр нь хадгалмаар байна..

Бурхан минь, энэ хүслийг минь л биелүүлж өгөөч..

Өөр юу ч хүсэхгүй, энэ охинтой л үүрд хамт байлгаж өгөөч..

Хувь тавилан биднээр ахиж тохуурхахыг бүү зөвшөөрөөрэй..





teku_jin

190908 14:36


> 4th of October <

- BOY WITH LUV - || JIN [END]Where stories live. Discover now