47. Хамгаална бас харамлана

409 69 1
                                    



       - Ахаа. Би хичээлээ тараад хурдан ирнэ ээ. Тэвчээртэй хүлээж байгаарай, ойлгосон уу? Одоо унт даа гэх үгсийн маань хариуд нойрмоглон нүдээ анилдуулсаар түүнийг толгой дохиход би хацар дээр нь үнсчихээд өрөөг орхихдоо гэрлийн унтраалга дарахаа ч мартсангүй.

  Тийн Тэхёны хамтаар гадагш гарахад өглөөний наран орчныг ээж, салхи зөөлнөөр сэвэлзэх дулаахан цаг агаар биднийг угтах бөгөөд машины зогсоол руу алхах явцад хөл хөдөлгөөн ч ид өрнөж буй бололтой гудамжаар алхлах хүмүүс болон шунгинан өнгөрөх машинууд нүдэнд торох аж.

   Төд удалгүй Тэхёны машинд суун түүнээр сургуульдаа хүргүүлэх гэж буй би ихэд ядарсан бололтой байн байн эвшээлгэсээр байх түүнд заавал ингэх шаардлагагүй гэдгийг ахин хэлсэн ч тэр үгсийг минь нэг их торгоосонгүй зөрүүдэлсээр.

     - Заавал хүргэж өгнө гээд байхад. Бас сургуулиас чинь ч авч баймаар байна. Жин ах хамаагүй дээрдэж байгаа болохоор ганцааранг нь үлдээхдээ нэг их санаа зовохгүй байна.

      - Нээрэн, сая Жин ах нойрмоглоод байна лээ. Тийм өхөөрдөм төрхийг нь анх удаа л харсан. Ингэхэд чи түүнийг шөнө унтдаггүй байсан гэж хэлсэн билүү?

       - Анхандаа л. Шөнө унтаж чаддаггүй байсан юм. Тэгээд л хорин дөрвөн цагийн турш түүнийг уйдаахгүй гэсэндээ би ч бараг аясанд нь дассан лдаа. Өдрийн цагаар л хааяа нэг хэдэн цаг унтчихвал их юм. Гэхдээ сүүлийн үед их унтдаг болсон байна лээ. Чамайг хүлээж сууж байгаад хүртэл зүүрмэглэчихдэг. Бие нь дээрдэж байгааг харах сайхан байна. Тийм болохоор би ядраагүй ээ. 

  Заримдаа түүнийг хүртэл гайхах юм..

  Ким Сокжин түүний төрсөн ах биш.. 

  Тэр зүгээр л энэрэнгүй сэтгэлээр тэр хүнд тусалж байгаа..

   Гэсэн хэрнээ л үнэхээр их сэтгэл гаргах юм.. 

  Тэгсэн ч гайхах зүйлгүй дээ.. 

  Түүнийг багын л сайхан сэтгэлтэй, тусч хөвгүүн байсныг санаж байна.

  Ялангуяа Жин ах шиг төвөгтэй асуудалтай хүнд бол зайлшгүй тусалж л таараа..

  Над шиг хүн хүртэл тэгээд явж байна даг..

  Дээр нь тэр бол миний зайлшгүй талархах ёстой хүн.

  Тэр байгаагүй бол би Жин ахтай уулзахгүй байсан.

- BOY WITH LUV - || JIN [END]Where stories live. Discover now