69. Хөөрхөн

420 67 12
                                    



     - Жимин, тайвшир даа. Чамд ямар байгааг ойлгож байна. Энэ бүхэнд өөрийгөө буруутгах хэрэггүй. Чиний оронд хэн ч байлаа гэсэн тийм сонголт хийх л байсан шүүдээ. Бас та хоёр хүүхдүүд байсан. Энэ талаар мартаж.. түүнтэй уулзах хэрэгтэй. Жонгүг чамайг уучилсан бас уулзахыг хүсэж байгааг гэдэг итгэлтэй байна.

   Автобуснаас буун Хусогийн амьдардаг газар байрлах зүг рүү Жимины аясыг даган удаанаар алхах үестээ одоо ч нулимс дуслуулсаар буй түүний нурууг зөөлнөөр илэнгээ би ийн аргадангуй аястайгаар өгүүллээ.

   Тэр үед тэдний хэн хэн нь жаахан хүүхдүүд байсан..

   Гэхдээ тэд, ялангуяа Жонгүг өөрийнхөө бяцхан биед баймааргүй их ачааг үүрч, асар их зовлонг даван гарч чадсан.. 

  Түүний яагааад одоо иймэрхүү байдалтай байгааг ойлгосон ч.. хариултыг нь эрсээр буй өөр нэг асуудал байна..

  Яагаад бусдаас онцгойлон Жин ахад дургүй гэж?

  Жин ах түүнд ямар нэг муу зүйл хийгээгүй л байлтай.. Тэр тэгэх хүн ч биш..

  Гэтэл яагаад түүнийг тэгж их үзсэн ядсан юм бол?

  Тийн Жиминыг аргадаж тайвшруулах аядсаар нэгэн ижил байшингуудаас бүрдсэн жирийн нэг  хороолол руу нэвтрэх бид төд удалгүй Хусогийн гэрийн үүдэнд ирлээ.

  Гэвч хаалгыг нь хичнээн их балбасан ч хариу үгүйн дээр бүх л цонхнуудаа хөшгөөр битүүлж орхисон уг байшинд амьд амьтан байгаа эсэх нь эргэлзээтэй.

  Сүүлдээ түүнийг эзгүй байгаа бололтой гэх дүгнэлтэд хүрчихээд урамгүйхэн буцах болоход би Жиминтэй салах ёс гүйцэтгэчихээд хамгийн түрүүнд Жонгүгтай уулзахаар яаравчилна.

 Мөнөөх зочид буудалд явж очоод үүдээр нь дөнгөжхөн орсон даруйд ажилчдынх нь шивнэлдээн анхаарлыг маань татсан тул би тэдний ярианы сэдвийг лавшруулан асуулаа.

  Тэд ч намайг таньсан бололтой хоорондоо жиг жуг хийлдэж байснаа Жонгүгийн бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн болохыг хэлчихээд түргэхэн надаас займчин холдоцгооно.

 Жонгүг.. бие нь муудсан? 

  Тэр эмчийн сануулж байсан зүйлсийг таг мартчихаж..

   Гэхдээ саналаа гээд өөрт нь сануулга өгсөн ч тэр тоохгүй байсан биз..   

  Хаана хүргэгдсэнийг нь мэдэхгүй ч гэлээ ой санамжинд минь хадгалагдсан газар болох анх Жонгүгийн намайг дагуулж очиж байсан эмнэлэг санаанд ороход би ч цаг алдалгүйгээр тийш хөдлөв.

- BOY WITH LUV - || JIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora