16. Хусогийг урьчихлаа ~~)

584 84 2
                                    



      - Жин. Би сургуульдаа явах хэрэгтэй байна. Намайг дагах хэрэггүй дээ. Өмнөх шигээ хүлээж байхад болно.

  Хувцсаа өмсөж явахад бэлдчихээд цүнхээ ч үүрэн гутлаа өмсөхөөр үүд тийш алхаж байтал явуулахгүй гэж байгаа аятай замыг маань хаагаад зогсчихсон Жинд ийн учирлаваас тэр хөлний минь зүг хуруугаараа заалаа.

       - Зүгээр болчихсон гэж хэлээд байхад. Та зүгээр л эндээ хүлээж бай лдаа, тэгэх үү? Энэ удаад би үнэхээр эрт ирнэ ээ. Амлаж байна. Бас хоёулаа хамт гадуур гарна. Танд хувцас авч өгмөөр байна. Болно биздээ? Одоо намайг явуулчих.

  Утасныхаа дэлгэц рүү өнгийн цаг харчихаад түргэхэн явах хэрэгтэйг ойлгомогцоо ийн гуйсаар өмнө нь очин хоёр гараас нь атгахад тэр бууж өгөхгүй гэдгээ илэрхийлэх мэт өөдөөс цоо ширтсээр.

  Тийн яах учраа олж ядан аргаа бараад байтал хаалга тогших чимээ сонстож, энэ нь завшаан мэт санагдсан тул би түргэхэн түүний дэргэдүүр зөрөөд үүдний түгжээ тайллаа.

  Тэгтэл миний төсөөлөө ч үгүй хүн болох Хусог байдгаараа малийчихсан зогсож байснаа гараа өргөн надтай мэндчилэх нь тэр.

  Тэр дороо л зүрхний цохилт түргэсэж аймшигтай их сандрал надад мэдрэгдэж эхлэх бөгөөд би арай ядан ганц хоёр үг амнаас унаган түүнтэй мэндлээд гадагш гаран үүдээ эвтэйхнээр хаачихаад түүнээс яах гэж ирснийг асуув.

      - Өчигдөр хичээлдээ ирээгүй болохоор чинь санаа зовоод. Хөл чинь яаж байна даа? Эдгээгүй хэвээрээ л байна уу? хэмээн зовиносон шинжтэй асуух явцдаа тэрээр харцаа доошлуулан хөлийг маань ажих бөгөөд би ичсэндээ ч тэр үү түргэхэн зүгээр хэмээн хариулчихаад түүнийг дотогш орохыг урих гэснээ дотор Жин байгаа бас бид хичээлээсээ хоцрох гэж буй зэргийг санамагцаа түүнд энэ талаар дуулгав.

  Тэгтэл Хусог тайван гэгч нь мишээн байснаа өөдөөс минь тогтож хараадчи сонсоогүй юмуу? Өнөөдөр сургууль даяар амарч байгаа шүүдээ. Юмыг яаж мэдэх вэ гээд чамд хэлэх гэж ирсэн юм хэмээн хэнэггүйхэн хэлэх нь тэр.

  Гайхалтай.. Тийм үү?

  Надад ч хэн хэлэх вэ дээ..

  Гэхдээ тэр ердөө үүнийг л хэлэх гэж энэ хүртэл ирсэн хэрэг үү?

  Ямар агуу сайхан сэтгэл вэ.. Зүрх минь зогсох нь ээ!

       - Т-Тэгвэл дотогшоо орох уу? Өмнө нь амласнаараа чамайг дайлж болох юм. 

  Хачин аймшигтай сандарч буй тэрхэн үестээ түүнээс итгэлгүйхнээр ийн асуувал тэр бодолхийлж буй бололтой хөмсгөө өргөн амандаа юу ч юм бувтнаснаа ахин над руу инээмсэглээд хариултаа өглөө.

- BOY WITH LUV - || JIN [END]Where stories live. Discover now