93. Нууц хүү

392 60 23
                                    




     - Хуримын ёслолын товыг гаргачихсан, бэлтгэл ажил хийгдэж байгаа. 

  Хоолны ширээний ард Хусогийн дэргэд, бүр Жон Бурагийн өөдөөс харан суухдаа хооллох аядаж буй би уг хайхрамжгүй үгсийг дуулаад золтой л тэндээс гараад гүйчихээгүй бол Хусог хөнгөхөн инээх аядсанаа найрсгаар хариулт өгөх аж.

      - Ойлголоо, ээж. Баярлалаа.

      - Хүүхэд. Ойрын хоёр жилийн дотор хүүхэдтэй болчихвол гэр бүл чинь хурдан тогтворжино. 

      - Ээж.. Тэр талаар мэдэж байгаа.. Санаа зовох хэрэггүй.

  Зүгээр л ууж байгаа усандаа хахаад үхчихмээр санагдаж байна..

  Надаас яг юу хүсээд байгаа юм бэ?

  Бусад хүмүүсийг зовоосон шигээ намайг ч бас шаналгахыг хүсээ юу?

   Үхэн үхтэл маань зовоохоор төлөвлөчихсөн юмуу?

  Жин ах, ээж маань бас Хусог, Жонгүг, Юнги гээд бүх л хүмүүс энэ шулмын гайгаар ямар их зовлон амссан билээ дээ..

  Би ийм хүний гэр бүл болно гэжүү? Хэзээ ч үгүй..

  Жин ахыг явуулсных нь дараа, түүнийг аюулгүй болсны дараа л би хөдлөх болно доо..

  Хусогийг угаалгын өрөө орохоор гарсны дараа яг л хүлээж байснаар минь тэр юу ч болоогүй мэт хооллох зуураа надад хандан ам нээх аж.

      - Эцэг эхийнхээ гэм нүглийн төлөө хариуцлага үүрч байна гэж бодоод ч болов хүүг минь хайрла. Миний эсрэг хэн ч юу ч хийж чадахгүй болохоор горьдлого тээх хэрэггүйг эртхэн сануулчихъя. Чамд өөр сонголт байхгүй.

  Shut the fuck up.. (Тохирох хараалын үг олдсонгүй..)


***


  "Маргаашийн хурал дээр би нууц хөзрөө ил болгох болно"

  Жон Буратай анх уулзсан хийсэн тэр өдрөөс хойш хэдийнээ хагас сар гаруйн хугацаа өнгөрч, энэ бүхний дараа л нэг юм дуусашгүй мэт үргэлжилсэн гунихралаасаа бага ч болов салж чадсан би утсаа шалгахдаа Тэхёноос ирсэн уг учир битүүлэг зурвасыг анхааралтай гэгч нь уншлаа.

 Юу гэсэн үг юм бол?

  Нууц хөзөр?

  Өдийг хүртэл надаас бас бусдаас нууж ирсэн зүйл нь үү?

  Юу юм бол?

  Маргааш их чухал өдөр байх нь.. 

  Хэрвээ Жон Бура ахиад л бүхнийг гартаа атгачихвал энэ бүгд дуусна.. Үнэхээр дуусна..

  Тэр хүний эсрэг Тэхён ямар нэг зүйл хийж чадна гэжүү?

   Багахан ч болов найдвар тээгээд үзье..

  Маргааш гэх хүлээлт үүсгэж сэтгэл түгшээсэн өдөр ч нэг их удалгүй айлчилж, хамаг ухаан санаагаа ганц л зүйл дээр төвлөрүүлээд буй би нэг мэдэхэд Хусогийн хамт хурлын танхимд ирчихсэн, албаны хувцастай олон хүний хамтаар хурлын танхимд, ширээний ард сууж байлаа.

  Ойлгогдох ойлгогдохгүй олон яриа чихний хажуугаар өнгөрч, Жон Бураг олны өмнө гарч ирээд индрийн өмнө зогсоход одоо чухал хэсэг нь эхлэх нь гэдгийг ойлгосон би хэн хүнээс илүү тийш анхаарал хандуулна.

 Хуучин нөхөр болох Жон Шихёгийнх нь гэрээслэлийн дагуу түүний хөрөнгийг өвлөх ёстой хүн нь Жон Жонгүг боловч тэр энэ бүхнээс татгалзсан, харин Хусог гэрлэснээр гэрээний шаардлагыг хангах боломжгүй болсон гэх бөгөөд эцсийн дүнд боломжит ганц хүн нь өөрийгөө хэмээн тэр итгүүлж бусдыг мунхруулахыг хичээнэ.

  Гэрээний шаардлага?

  Анхнаасаа төлөвлөж байж... Тэгээд л Хусогийг албаар гэрлүүлсэн юм байна..

  Сокжин гэдэг хүнийг ч энэ хорвоод байхгүй болгож Жонгүгийг ч зүгээр нэг явуулчихсан нь ийм учиртай байж..

  Хэдий энэ бүгд худлаа гээд хашхирчихмаар байсан ч арай ядан биеэ барьж шүд зуун буй би Жон Бураг суудалдаа суусны дараа гарч ирсэн хүн болох Тэхёныг хараад бага ч болов найдлага тээгээд эхлэх шиг болж тайвшрах гэсэндээ уртаар амьсгаллаа.

  Индрийн өмнө зогссоноо хагас бөхийн өмнөө буй хүмүүстэй ихэд ихэмсгээр инээмсэглэн мэндлэх тэрээр өөрийгөө тун хачирхалтайгаар танилцуулсан юм.

          - Сайн байцгаана уу? Би бол Жон Шихёгийн нууц хүү Жон Тэхён.









teku_jin

190903 00:40

[L.O.L Төгсгөлийн хэсэг маргаашнаас орно... 

Тэр төгсгөл хэнд ч таалагдахгүй байх гэж бодож байна харин ч та нарыг зовоож магадгүй :333333 

Зүгээр л урт сэтүүд бичээд өгөөрэй. Өдийг хүрэл төрсөн сэтгэгдэл бас төгсгөл ямар байх бол гэдэг таамаг......

Төгсгөлийн хэсэг дээр ч бас. Энэ 95 партын хувьд 2 л удаа тэгж гуйя~~

Сайхан амраарай~~

Гэнэт гэрлийн хурдаар явчихсан уу гайгүй байхаа~~]


- BOY WITH LUV - || JIN [END]Wo Geschichten leben. Entdecke jetzt