17. Түүний дүү..

573 79 3
                                    



       - Онц юм бишээ.. Таньдаг хүн маань байна. Бас орой манайд зочин ирнэ. Тийм болохоор хоёулаа сайн бэлдэх хэрэгтэй шүү. Эхлээд та усанд орчих, тэгээд хамтдаа гарч хэрэгтэй зүйлсээ цуглуулцгаая!

  Сэтгэл хачин их хөөрөөд байсан тул би дотогш орж ирсэн даруйдаа Жины ширтэлтийг ч умартаж орхисондоо ийн дуржигнуулчихаад өрөөндөө гүйн орж цөөн хэдэн сонголт дундаас өмсөх хувцсаа шилж эхлэв.

  Тийн шалан дээр завилан суугаад сагсаа ухан эд юмсаа хичнээн онгичсон ч нэвсгэр цамц болон жинсен өмд зэргээс өөр олигтой зүйл олж чадаагүй тул санаа алдсаар эргэж харахдаа хийж буй зүйлийг минь ажин зогсох Жинтэй тулгарчихлаа.

      - Усанд ор гэж хэлээд байхад. Арай шүршүүрт орж мэддэггүй юм биш биздээ? Би таныг усанд оруулах ёстой юмуу?

  Шоглоом минь яг л уламжлал болсон мэт энэ удаад ч бас өөрийг минь ичээж орхисон тул би түргэхэн түүнийг түрсээр угаалгын өрөөнд оруулчихаад ганц нэг заавар өгмөгцөө тэнд нь үлдээв.

  Ядаж л шүршүүр хэрэглэж мэддэг байлгүй дээ?

  Юу юу чаддаг билээ дээ.. Тэгэхээр мэддэг байж л таараа.

  Юун ч тэнэг асуудалд санаа зовдог юм..

   Ямартай ч Жинд болон өөртөө ойр зуурын эд зүйлс авах ёстой гэдгийг ойлгосон тул юу юу авахаа тооцон түүндээ тааруулж мөнгөө бэлтгэх зуур ашгүй нэг юм угаалгын өрөөнөөс шүршүүр ажиллаж эхлэх чимээ сонсогдож ганц ч болов зүйл дээр санаа амарлаа.

  Хагас цагийн дараа гэхэд өөрийн гадагш гарах бэлтгэлээ хангачихаад угаалгын өрөөний үүдийг тогшин чимээ чагнавал сонсогдох зүйл үгүй.

      - Жин? Болсон бол гараад ирээрэй. Таван минутын дотор гарч ирэхгүй бол би дотогшоо орлоо шүү гэх сануулгыг түүнд сонстох хэмжээнд чанга дуугаар хэлчихээд орон дээр суун сэрүүвтэр цаг агаартай гадаах орчныг ажин цонх тийш ширтэж суутал хойно хөлийн чимээ бүдэг гэгч нь сонстов.

      - Ашгүй, хурдан явцгаая хэмээн түрүүлэн дуугарсаар орноос харайн буугаад эргэж хартал тун хачирхалтай дүр зураг нүдэнд үзэгдсэн нь үүдний наахан талд Жин цээж нүцгэн зогсож байсан явдал.

   Би ч түүнийг удаан ширтээд байж чадалгүй сандачсаар түргэхэн эргэж хараад цамцаа өмсөхийг хүстэл шалан дээр ямар нэг зүйл унагах чимээнээс өөр хариу эс ирнэ.

- BOY WITH LUV - || JIN [END]Opowieści tętniące życiem. Odkryj je teraz