52. Зүүд зэрэглээ

409 69 2
                                    



       - Зөвхөн өнөө орой. Өнөө орой л ийм боломж гарч байна, ойлгосон уу? Ямар нэг алдаа гаргаж болохгүй.

       - Гэхдээ үнэхээр болно гэжүү? Тэд мэдэхгүй гэдэг нь баттай биз?

        - Жон Бура хоёр хүүтэйгээ хамт уух дуртай, онцгой тохиолдолд. Харин одоо бүтэн жилийн дараа тэд цугласан болохоор зүгээр байхгүй нь ойлгомжтой болсон. Энэ боломжийг л ашиглая. Хэн нь Жин ахыг санаж үхэх гээд байна гээд уйлагнаад байсан билээ дээ? Тэгээд зөвшөөрөх юмуу,үгүй юу?

  Нэгэн чухал ажил хэргийн талаар Тэхёнтой ярилцах зуураа утасны цаанаас түүнийг цохиод авмаар санагдсан ч энэ удаад дуугүй өнгөрөөхөөр шийдсэн тул би чимээгүйхэн зөвшөөрч буйгаа хэллээ.

       - Орой Жин ахыг хүргэж өгнө. Харин өглөө товлосон цагтаа очиж авах болохоор ямар нэг зүйл болохгүй дээ. Санаа зоволгүй надад итгэж болно. Тэгээд танай гэрт аваачихад болно биздээ? Эсвэл зочид буудал орох юмуу?

       - Тэхён, тэвчээр барагдаж байна шүү.

       - Ойлголоо доо. Тоглоом. Азаар чи дэргэд алга даа. Ямартай ч орой залгая. Төлөвлөгөө амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.

  Тэхён удаах үгсээрээ бидний тохиролцоог баталснаар харилцан яриа өндөрлөж, дуудлагаа тасалмагцаа би алхаагаа үргэлжлүүлэн, хэсэгхэн хугацааны дараа гэхэд одоогийн байдлаар гэр маань гэж нэрлэгдээд буй газарт ирсэн байв.

   Тэр хүнтэй түр зуур ч болов уулзахын тулд төлөвлөгөө хэрэгжүүлэх хэмжээний сүр бадраах гэж...

   Үнэхээр л цаашдаа бид байнга хамт байж чадахгүй нь бололтой... Цаашдын түрхэн хугацаанд гэж найдаж байна.

  Гарах гарцаа олохгүй байгаа болохоор.. яахаа ч мэдэхгүй нь.

  Харин өнөөдөр л нэг юм боломж олдож, Жин ахыг энд авчирч хамт байх боломжтой болж байх шиг.. Гэхдээ хэдхэн цаг..

  Энэ талаар Намжүүн ахад яаж хэлж, түүнийг яаж ятгах талаараа бодохын зэрэгцээ аар саархан ажил амжуулсаар нэг л мэдэхэд бүрэнхий болж хүсэн хүлээсэн хүн маань ч гэртээ заларлаа.

        - Ахаа~ Хоол хийчихсэн байгаа шүү. Их ядарсан уу? Мэдээж тэгсэн байх лдаа.. Бас-

        - Юу болсон юм? Юу гуйх гээд гэнэт хачин аашлаад байгаа юм? 

  Үүдээр орж ирсэн даруйд нь явж очоод гадуур хувцсыг нь тайлж өгөх зуураа ийн дуугарсаар одоо гуйх зүйлдээ сэтгэлийг нь бэлдэх гэсэн ч тэр үүнийг маань шулуухан үгсээрээ тэр дор нь няцааж орхисон нь энэ.

- BOY WITH LUV - || JIN [END]Dove le storie prendono vita. Scoprilo ora