75. Төгсгөл.

447 66 11
                                    



      - Цаг орой болчихож.. Одоо тайвшраад унт даа. Маргааш ярилцъя. Юу ч бодолгүй тайван унт.

  Сэтгэл санаа хэт тогтворгүйжиж хяналтаас минь гарах дөхөж байсан уг мөчид Намжүүн ахын уг санаачлага л хамгийн оновчтой  мэт санагдсанд би шуудхан зөвшөөрлөө.

  Ийн төд удалгүй орны зөөлөн гадарга дээр түүнтэй зэрэгцэн хэвтэхдээ шинэхэн шархаа хөндчихгүй гэсэндээ харанхуй орчинд тааз тийш харцаа тусган буй би чадан ядан өөрийгөө тайтгаруулна. 

  Асар их асуудал.. асуулт.. ээдрээт бодлууд толгойд эргэлдсээр байхад яаж тайван байх юм бэ?

  Уг нь жаахан л анхаарлаа сарниулчихвал нойр хүрч эхлэх юм шиг санагдаж байх чинь.. 

     - Та Жин ахыг хорьж байсан эмнэлгээс мэдээллийг нь олсон гэсэн байх аа? Тэгвэл.. тэр эрүүл болно биздээ? Ахиж.. ярих чадвартай болно биздээ? хэмээх түгшүүртэй асуултынхаа араас хариултад нь чих тавин байтал тэрээр хүндээр санаа алдсанаа дэргэдээ сул хаясан гараас минь зөөлнөөр атгаад намуухан дуунаар ам нээв.

     - Одоо ч тэр залуу чухал байна гэжүү?.. Үнэхээр.. өөрөөсөө ч илүү хайртай болчихсон юмуу?

     - Үнэхээр.. тийм бололтой. Үнэндээ бол.. тэр хүн аль хэдийнээ миний амьдрах шалтгаан болчихсон гэж бодож байна.

      - Тэнэг гэдэг нь.. Тэгвэл.. би нэг зүйл асууя. Хэрвээ тэр залуу ахиж ярьж чадахгүй гэвэл.. үүрд ийм байдалтай байна гэвэл чи яах вэ? Тэгсэн ч хайрласаар байх уу? 

  Тэгвэл яах вэ гэжүү?

  Хамаагүй ээ.. Тэр огтхон ч хамаагүй..

Тэр хүний сэтгэл зүрхэнд гүн гүнзгийгээр дурлачихсан болохоор.. өөр бусад зүйлс хамаагүй..

     - Тэгсэн ч зүгээр. Үхэн үхтлээ дэргэдээс минь холдохгүй нь баталгаатай, харин ч амар юм байна. 

     - Зуун хувь галзуурал.. Тэгвэл өөр асуулт. Хэрвээ тэр залууг аврахын тулд заавал орхих ёстой болвол чи яах юм? Тэрнийг нь орхих нь цор ганц аврах зам бол?

  Тэр намайг тайвшруулах нь битгий хэл харин ч бүр  сэтгэл үймрүүлэхээр асуулт асуугаад эхэллээ..

   Одоохондоо лав үүнд хариулж чадахгүй нь..

  "Бидний алдаа" зохиол дээр гардаг шиг.. хэрвээ гол дүрийн залуугийн адилаар хайртай хүнээ аврахын тулд түүнийг үүрд орхих ёстой болвол.. би яах бол? 

- BOY WITH LUV - || JIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora