89. Сокжиныг авармаар байна уу?

423 57 11
                                    



     - Б-Байз.. Юу гэнэ ээ?! Яагаад би гэж?!

     - Би ч бас мэдэхгүй байна.. Ээж зүгээр л надад чамтай гэрлэ гэж тушаасан. Асуух гэсэн ч угаас хариулахгүйг нь мэддэг болохоор чадсангүй.. Би яагаад гэдгийг үнэхээр ойлгохгүй байна.. Биднийг багад маань сүй тавиулсан гэжүү? Би лав итгэхгүй байна.. Юу болоод байгааг ч ойлгохгүй нь хэмээн байн байн санаа алдсаар яриагаа өндөрлөх тэрээр яг л амьд гэдгээ мэдрэхийг хүссэн аясай нүдээ анин гүнзгий амьсгал авах аж.

 Энд яг ямар чөтгөр нь болоод байна аа?!

  Хусогийн сүйт бүсгүй би биш..

  Яах аргагүй Жон Бурагийн сэдсэн ажил байх..

  Тэр шулам яг юу хүсээд байгаа юм бэ?!!

      - Хусог..Юу ч болсон байлаа гэсэн, энэ бүгд юунаас болсон нь хамаагүй. Би чиний гэрлэх эмэгтэй биш. Тэгж чадах ч үгүй. Чи ээжийнхээ эсрэг зогсох ёстой. Тэгж чадахгүй гэдгээ хэл. Чи зоригтой байна гэж амласан биз дээ? хэмээхдээ дотроо багтаж ядан буй уурыг арайхийн дарж ядах би аль болох тайван өнгө аястай дуугарна.

      - Би.. Би үнэндээ чадахгүй байна.Тэгье гэж хичээгээд юу ч хэлж чадахгүй байна.. Хорин хэдэн жил амьдрахдаа түүний үгнээс зөрсөн удаа ганц ч надад байхгүй. Энэ яг л зуршил шиг.. Аль эсвэл хэзээ ч өөрчилж боломгүй хууль шиг.. Надад хэцүү байна.. Жин ах та хоёрын харилцааг мэдсээр байж би тийм зүйл хийж яасан ч чадахгүй гэж зүрх минь хэлж байгаа ч ээжийн үгнээс зөрж чадахгүй гэдгийг тархи маань сануулаад байна.. Би яг галзуурах нь.

 Жон Хусог.. Энэ сул дорой зан чинь тийм ч хялбархан өөрчлөгдчихгүй бололтой..

 Би хэтэрхий хялбархан санасан хэрэг үү?

      - Ингэхэд.. чи бидний талаар яаж мэдсэн юм? Би лав чамд хэлээгүй санагдаж байна.

      - Хэдий тэнэг ч гэсэн би тийм зүйлийг анзаарахтайгаа. Хайртай хүн байгаа гэж хэлснээс чинь хойш хэн болохыг нь мэдэхийг хүсэж байсан юм. Ахын талаар ярьж, түүнийг дурсан санах бүртээ баяр хөөртэй болдгийг чинь би анзаарсан. Яагаад эсвэл яаж гэдгийг мэдэхгүй ч та хоёр нэгнээ олсон байна шүүдээ.. Энэ л чухал, надад бусад нь хамаагүй.

   Заримдаа тийм тэнэг биш ч юм шиг ...

      - Хусог.. Энэ бол чиний л давж гарах зүйл. Чи ээждээ өөрийнхөө бодлыг хэлэх хэрэгтэй. Тэр чамд хайртай болохоор үгийг чинь сонсож л таараа. Өөрийнхөө шийдвэрт бат зогс. Би яасан ч өөр хүнтэй, ялангуяа чамтай гэрлэж чадахгүй. Чи ч бас адилхан. Өөрийгөө бүрмөсөн өөрчлөгдсөн гэж хэлсэн тэр өдрийг санаарай.

- BOY WITH LUV - || JIN [END]Où les histoires vivent. Découvrez maintenant