56. Үхсэн

431 85 12
                                    



         - Хөөе? Чи үнэхээр зүгээр үү? Царай чинь бүр барайчихлаа. 

   Дотор минь багтаж ядан буй аймшигтай их уур бухимдал болон санаа зовнилоо дарж ядан буй тэр үед Хусогийн тасралтгүй шалгаалт бүр л төвөгтэй санагдаж эхэлсэнд би түүнийг үл тоон чимээгүйхэн цүнхээ шүүрч аваад танхимын үүдээр гүйн гарлаа.

  Тийн уг эрчээрээ цааш тасралтгүй алхалсаар сургуулийг ч орхиж, ямар нэг саадтай тулгарчихгүй л бол ертөнцийн нөгөө үзүүр хүртэлх замыг туулчихаж чадмаар санагдах мэдрэмж маань замын уулзварт тулаад зогсов.

  Хаашаа явахаа, хэнтэй уулзахаа, юу хийхээ үл мэдэх би... 

  Тэхёнтой уулзаж Хусогийн талаар ярилцах ёстой юу? Эсвэл буцаж очоод Хусогт бүхнийг тайлбарлаж тусламж хүсэх ёстой юм болов уу?

  Аль эсвэл шууд Жон Жонгүгтай нүүр тулдаг хэрэг үү..

  Эсвэл өөр хэн нэгнээс тусламж хүсэх хэрэгтэй юм байна..

   Надад тусалж чадах нэг хүн байгаа юм байна шүүдээ..



 ***


        - Юу гуйх гээд энэ хүртэл ирсэн гэнэ ээ? Ингэхэд одоо хичээлийн чинь цаг биздээ?

        - Ахаа, гуйж байна. Яг одоо надад маш чухал мэдээлэл олоод өг. Жон Бура гэдэг эмэгтэй бас Жон Жонгүг гэдэг залуугийн талаар.

  Компьютер дээрх ямар нэг зүйл дээр ажиллан ихэд завгүй буй бололтой өөдөөс харцаа шилжүүлэх ч завдалгүй байсан тэрээр удаах үгсийг маань сонсоод хэсэгхэн хөдөлгөөнөө аядах ба би түүний нүүрний хувирлыг анзаарах ч сөхөөгүйгээр үргэлжлүүлэн шалгааж гарна. 

       - Ямар учиртай хүмүүс юм? Ямар хэрэгтэй болоод ингэтлээ гуйгаад байгаа юм? хэмээн гайхшрсан аястай асуух явцдаа Намжүүн ах сая нэг юм ширээнийх нь өнцөгт наалдан зогсоо над дээр харцаа тусгана.

        - Маш чухал зүйл гээд байхад.. Таны хувьд хялбархан биздээ? Ахаа, хэзээ ч таниас ямар нэг чухал зүйл гуйж байгаагүйг минь бодоод хурдан туслаад өг лдөө.

   Намжүүн ахын тус болж чадна гэдгийг эртхэн сэтгэдэг байж гэж харамсаж байна..

        - За яахав, гэхдээ чи гэртээ харьж бай. Би нэг ажил дуусгачихаад гуйсан зүйлийг чинь аваад очъё, тохирох уу?

- BOY WITH LUV - || JIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora