80. Хайр хүнийг сул дорой болгодог юм байна..

393 61 10
                                    



  Тэр Мин Юнги ер нь ямар чөтгөрөө яриад юу ч болоогүй юм шиг яваад өгөв өө..

  Ким Намжүүн! Албаар намайг дуугүй болгох хүнтэй уулзуулж байгаа юмуу?

  Ингэх тусам улам л өөрийг нь зовоох байхад.. 

  Юнги найз нь гэсэн үү? Үнэндээ тэр зүгээр л Намжүүнаас юу ч хамаагүй ярьж амийг минь таглах даалгавар авсан байх лдаа..

  Гэхдээ ярьсан зүйлс нь худал биш байх..

  Галзуурмаар юм!

   Хэдий тэр дороо Намжүүн ах дээр явж очоод найзынх нь талаар шалгаах сэдэл төрсөн ч би Жонгүгийг хүлээлгэж орхисноо санамагцаа эргэн Тэхёны гэр лүү буцлаа.

  Гэхдээ мэдээж хэргийн эзэн рүү залгаж сүрдүүлэхээ мартаагүй..

     - Намайг хэнтэй уулзуулчихсан юм бэ?! Тоглоод байгаа юмуу? Та зүгээр л надад юу ч хамаагүй яриад дуугүй болгоодох гээд хэлчихсэн юмуу?

     - Больж үзээрэй. Хэрвээ Юнгигээс хэрэгтэй зүйлээ олж мэдэж чадаагүй бол найрч чадаагүй нь чиний л буруу. Занг нь мэддэггүй хэрэг үү? Өөрөө учраа ол.

      - Надад юу ярьчихаад явсныг нь мэдэж байна уу? Юу ч ойлгоогүй.. Хэтэрхий ойлгомжгүй зүйл ярьсан. Тэр найз чинь яг хэн юм? Яаж тэр бүгдийн талаар мэддэг болж байна?

      - Юнгигийн эцэг эх сэтгэцийн эмч нар. Тэгж хэлвэл ойлгомжтой юу? Ямартай ч би завгүй байгаа болохоор намайг шалгаахаа боль гэх залхсан аястай дуулдах үгсийнхээ араас түүнийг салах ёс гүйцэтгэхэд би дуудлага таслахаас нь өмнө амжиж түүнд сүүлчийн таамгаа дэвшүүлэхээр шийдсэн юм.

      - Арай Мин Юнги миний ах юм биш биз? гэх тоглоомоор шахуу тавьсан асуултын маань хариуд хэсэгхэн чимээ аядсанаа, юугаа балайраад байгаа юм? Тасаллаа хэмээн түргэхэн хэлснийх нь араас дуудлага тасрах чимээ сонстоно.

 Юу гэж би тийм ахтай.. Больж үз! Тийм хачин хүн лав биш.

  Гэхдээ.. Мин Юнги энэ бүхэнтэй яалт ч үгүй холбоотой бололтой.

  Сокжины хэвтсэн эмнэлэгт түүний эцэг эх ажилладаг байсан..  

  Тэгэхээр Юнги тэнд байнга очдог байсан байж таараа.. Тэгэхдээ Сокжинтой уулздаг байсан..

  Түүнээс олон зүйл сонссон ч тэднийгээ хэлэх шинжгүй..

  Тэр үед Жин ах дээр хоёр удаа ирж байсан залуу нь хэн юм бол?

- BOY WITH LUV - || JIN [END]Opowieści tętniące życiem. Odkryj je teraz