55. Хөхрөлт..

468 69 7
                                    



  Уруулаа түүнийхээс арай ядан салгачихаад юу ч болоогүй мэт тайвнаар мишээсээр цээжинд нь наалдан хэвтэхэд миний юу эсвэл түүний юу гэдэг нь эс ялгагдах зүрхний цохилтын чимээ л чих нүдэх аж.

  Яг одоо юу ч бодмооргүй байна..

  Юунд ч толгой гашилгаж юунаас ч болж сэтгэлээ шаналгамааргүй байна..

  Зүгээр л одоогийн догдлол, баяр баясал дунд хэсэгхэн зуур ч болов амрах л өнөөх аз жаргал гээч нь юм шиг..

  Хэсэгхэн хугацааны дараа Жиныг ямар нэг царайны хувирал гаргасан эсэхийг шалгахаар эрүү өргөх үед л тэр хэсэгхэн зуурын жаргал маань үгүй болсны дүнд инээмсэглэл минь тэр дороо ор мөргүй арилж орхисон юм.

  Хөхрөлт.. Түүний хүзүү, эгэм хавиарх хэсэгт бий болсон хөхрөлт болон улайлтын ул мөрүүд..

  Ингэж тод харагдаж байхад.. яагаад сая анзаарсангүй вэ?

  Өмнө нь ийм зүйл байгаагүй... Бидний сүүлчийн уулзалтан дээр лав..

  Хэн нэгэн түүнд гар хүрсэн нь ойлгомжтой байна..

  Ямар чөтгөр нь вэ?!

  Хэдий цээжин дотор минь бухимдлын гал асаж, аймшигтай их уур хилэн тархийг минь эзэмдэж эхлээд байсан ч би ядаж л түүний санааг зовоож, сэтгэлийг нь өвтгөхгүй гэсэндээ үүнийгээ арай ядан дарж байлаа.

  Харин хэдхэн минутын дараа би унтахаар зэхэн харанхуй орчинд хүрээлүүлж гадаах орчны муухан гэгээг дотогш нэвтрүүлэн буй цонх руу харж хэвтэхдээ уг асуудлын талаар нухацтай гэгч нь бодож эхэлсэн юм.

  Хэн түүний биед хүрсэн байж болох вэ?

  Эзгүй байсан тэр хэд хоногт л хэн нэгэн адгийн амьтан түүнд ойртсон байна..

  Ямар хараал идсэн новш нь түүнийг өвтгөсөн байж болох вэ?

  Жон Бура юу эсвэл тэр ихэр новшнууд уу? Аль эсвэл Жон Жонгүг үү?

   Хэн нь ч байлаа гэсэн.... чөтгөр аваг.. 

   Би юу ч хийж чадахгүй нь.. гэхдээ зөвхөн одоохондоо л.. 

   Яасан ч түүнийг өвтгөхийг зүгээр хараад сууж чадахгүй нь..

   Тэхён хэдий ахыг сайн халамжилдаг ч яалт ч үгүй тэр гэрийн эздэд бууж өгөхөөс өөр аргагүй..

- BOY WITH LUV - || JIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora