8. Түүнд татагдсан?

707 99 1
                                    




  Яавал та энийг сурах юм бэ?

  Ядаж ганцхан үсэг биччихэж чадахгүй гэжүү?

  Дөнгөж зааж эхэлж байж би ч аргаа барж байна шүү..

 Та үнэхээр.. юу ч сурч чадахгүй бололтой.

  Би буруу бодож.

  Өмнөх  нь дэлгээтэй буй ном руу биш миний өөдөөс гөлрөн суух залууг анхааралтай ажих зуураа ийн дотроо хашхичих би түүнд уураа гаргачихгүйг хичээн биеэ барьж, уруулаа ч байдгаар нь хазлан байлаа.

      - Заза, ямартай ч.. өнөөдөртөө хангалттай бололтой. Дараа хийцгээе.Та ингээд харь даа. Бидэнд өөр хийх зүйл алга.

  Эцэст нь аргаа барсандаа уртаар санаа алдалттайгаа угсруулан ийн хэлчихээд түүний өмнө буй номыг хаахаар гараа сунгатал тэр гэнэтхэн толгой сэгсэрсээр ширээн дээр хаягдаастай балаа атгах нь тэр.

  Цочисхийн гараа татаж аваад өөрийг нь гайхан ажих явцад тэрээр ямар нэг зүйл ихэд хичээнгүйлэн бичсээр байсан бөгөөд яг л тэр мөчтэй зэрэгцэн хаалга тогших чимээ дуулдаж би түүнд хүлээж байгаарай хэмээн хэлчихээд үүдэн дээр очлоо.

  Хормын дараа би гэнэтийн зочин болох Намжүүн ахтай ярилцахаар хаалгаа эвтэйхнээр хаагаад гэрийнхээ үүдэнд гарсан бөгөөд тэрээр хоёр гараа элгэндээ тэврэн мөрөөрөө хана түшин зогсохдоо ихэд дурамжхан царай гаргасаар ам нээнэ.

     - Чамд хэлэх нь зөв эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ би гэрт чинь байгаа энэ хачин амьтны талаар нэлээд мэдээлэл олсон. Яахав, миний буруу байсан юм шиг байна лээ. Гэхдээ энэний аюултай хүн биш гэдэг нь баталгаагүй шүү. 

     - Хөөх, тийм үү? Надад хэлчих лдээ! Би энэ хүний талаар бүхнийг мэдмээр байна гэсээр гараас нь зууран түүнийг шавдуулахдаа би өөрийгөө ямар их сэтгэлийн хөөрөл гаргасныг ч анзаарсангүй.

     - Тайвширч үз. Ингэхэд энэний юуг нь тэгж их сонирхсон юм? Тэр чамаас долоон насаар ах.

      - Тийм гэжүү? Зүгээр л.. тэр надад сонирхолтой санагдаж байгаа болоод л тэр. Тэгэхээр тэр таны үе юм байна, тийм үү?

      - Тэгээд юу гэж? Гэхдээ хамгийн түрүүнд түүнийг эр хүний талаас нь харж сонирхоогүй гэж баттай хэлээд өгөөч?

  Намжүүний удаах үгс сонорт минь хүрэх мөчид яагаад ч юм хоёр гарын маань атгалт аажмаар сулрахын зэрэгцээ тархинд минь томоохон цохилт өгөх шиг санагдахад би инээмсэглэлээ нүүрнээсээ замхруулан түүнээс харц бурууллаа.

      - Тэр залууд татагдсан л гэж битгий хэлээрэй. Тийм зүйл байх боломжгүй биздээ? Та хоёр нэгнээ хараад удаагүй, дээр нь тэр чамайг долоо хоногийн турш мөшгиж айлгасан. Бас түүнтэй ганц ч үг сольж үзээгүй, нэрнээс нь өөр юу ч мэдэхгүй. Ямар ч боломжгүй зүйл. Хэрвээ чи тэгж бодож байгаа бол зүгээр л андуурч байна гэсэн үг. Би чамайг мэднэ шүүдээ, гаднаа хэрсүү юм шиг харагддаг ч үнэндээ чи бол гэнэн охин. Хичнээн ухаалаг байлаа гээд одоохондоо чи сэтгэл зүрхээ захирч сураагүй байгаа. Тархи гэдэг зүйл зүрхийг дийлж чаддаггүй юм. Харин зүрх чинь зүгээр л чамаар тохуурхаж байгаа хэрэг. Ойлгосон уу? Чамд ганцаардлаас чинь гаргах хүн, өөрөөр бол найз хэрэгтэй. Гэхдээ энэ залуу биш. Чи хайрлаж дурлаж бас үерхэж болно. Гэхдээ иймэрхүү хачин хүнийг биш, үеийнхээ хэн нэгэн сайн хөвгүүнийг сонго. Ойлгосон биздээ? Сайн бодоорой. Бас дотно юм шиг аягладаг болохоосоо өмнө энэ залуугаас холд. Уулзахаа бас тоохоо ч боль. Хэрвээ тэр чамаас салахгүй бол надад хэлээрэй. Би гэр бүлтэй нь уулзаад зохицуулчихна. Эцэст нь хэлэхэд хүнд ойртож дотносож, цаашлаад хайрлаж болохгүй хүн гэж байдаг юм. Чиний хувьд ийм хүн бол тэр залуу. Зөв шийдвэр гаргана гэж найдаж байгаа шүү.

   Амандаа ус балгачихсан мэт шал ширтэн чимээгүй зогсох зуур минь Намжүүн ийн урт сургааль айлдчихаад мөрөн дээр минь хөнгөхөн цохисноо намайг орхин гэрийнхээ үүдээр явж орлоо.

  Татагдсан ий?

 Ойртож дотносож бас хайрлаж болохгүй хүн?

  Юу бодохоо ч мэдэхгүй байна..

  Би Ким Сокжин гэдэг энэ хүнд татагдсан гэжүү?

  Сайн хэлж мэдэхгүй ч бас үгүйсгэж чадахгүй нь..

  Хэрвээ тэр хачин мэдрэмжүүд татагдах, дурлах гэдэг нь юм бол.. энэ нь үнэн байж магадгүй..

  Гэхдээ энэ зөв болов уу? 

  Түүнийг хайрлах нь зөв болов уу? Түүнтэй дотносох нь зөв болов уу?

  Эсвэл би тэгж чадах болов уу? Бас тэр ч намайг хайрлаж?

  Удаан хугацааны турш ганцаардаж.. зожиг болсон гэдэг минь үнэн..

  Үүнээс болоод л тийм мэдрэмжүүд мэдэрч үүнийгээ буруугаар ойлгоод байгаа юм болов уу?

  Бас тэр яагаад энэ хүнд тийм дургүй байгаа юм бол?

  Тэр яг юу олж мэдсэн юм бол?

  Мэдэхийг хүсэж байна..

  Тэр хүн тийм асуудалтай хэрэг үү? Надтай ойр байж болохооргүй тийм их?

  Бас л мэдэхгүй..

 Мэдэхгүй.. Мэдэхгүй.. Юу ч мэдэхгүй нь..







teku_jin 

190427 00:03





- BOY WITH LUV - || JIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora