11. Жон Хусог

685 94 2
                                    



   Яагаад ч юм.. гэрт намайг хүн хүлээж байгаа гэх бодлоосоо болоод ч тэр үү яаран гэгэлзэх би хичээлүүдээ арай ядан өнгөрөөсөн бөгөөд эцэст нь тэсгэл алдаж орхисон юм.

  Ядаж байтал өнөөдөр хамгийн олон цагийн хичээлтэй гэдгийг таг мартчихаж.

   Ийн сүүлчийн цагийнхаа завсарлагааны хонх дуугарах үест хэдий нь ширээн дээрх юмсаа цэгцэлж цүнхлэн бэлтгэлээ хийгээд байсан би багштай зөрөн ангиас гүйж гарсан бөгөөд яг л тэр эрчээрээ коридор өнгөрч шатаар уруудах явцдаа хөл алдаж орхилоо.

   Азаар шатны төгсгөлд ирээд байсан тул гөлгөр гадарга дээр газардан унасан би өөрийнхөө болгоомжгүй байдлыг хараан зүхсээр ялимагхан өвдөлт мэдрэгдэх шагай хэсгээ тэмтэчсээр өндийн суув.

  Яг л энэ мөчтэй зэрэгцэн хэн нэгэн зүгээр эсэхийг минь асуусаар дэргэд явган суух бөгөөд би хоолойгоор нь л түүний хэн болохыг таньчихаад ахин ямар аймшигтай эвгүй байдалд орж орхисноо ойлгов. 

 Өчигдөрхөн л ичгэвтэр байдалд орчихоод.. одоо ч бас уу?

  Яагаад гэнэт ийм үйл явдлууд өрнөөд байгаа юм бэ?

  Тэр даруйдаа хацраар халуу дүйгэж эхлэхэд түүн рүү эгцэлж ч чадалгүй зүгээр хэмээн хэлчихээд хана түшин өндийсөн ч даралт өгөх төдийд янгинатал өвдөх зүүн хөлнөөс болоод түүнээс түргэхэн зугтах гэсэн хүсэл минь биеллээ олсонгүй.

       - Шатаар болгоомжтой буух хэрэгтэй шүүдээ, юундаа тэгж их яарсан юм? хэмээн санаа зовнил болон ёжлол хослуулсан шинжтэйгээр асуух тэрээр өвдгөө түшин боссоноо над руу ойртон өөрөөс нь харцаа дальдчуулах миний нүүр лүү анхааралтай гэгч нь ширтэж эхлэх нь тэр.

      -  Хөөх.. Өчигдрийн охин. Ингэхэд би чиний нэрийг саначихсан шүү. Ким Тэкү, мөн байх аа?

 Өөрийнхөө нэрийг олж сонссон даруйдаа би эрхгүй нүүрэндээ гайхширлын шинж тодруулсаар түүний өөдөөс эгцлэв.

       - Би зөв таньжээ? Янзтай. Ингэхэд чи намайг мэдэх үү? Бид нэг дамжаанд сурдаг шүүдээ. Хоёулаа албан ёсоор танилцацгаая.

  Хоёр хацраа хонхойлгон инээмсэглэсээр ийн эелдгээр өгүүлээд түүнийг өөдөөс гараа сунгахад хэдий би хаашаа ч хамаагүй харайгаад алга болчихмоор байсан ч яг одоогийн нөхцөл байдалд энэ нь бүтэшгүй хэрэг тул арга буюу мутраа аажмаар өргөлөө.

- BOY WITH LUV - || JIN [END]Opowieści tętniące życiem. Odkryj je teraz