30. Яаж байгаам бэ xD

566 84 5
                                    



        - Жин? Сууцгаая.. Эхлээд гэрлээ асаачих. 

   Хэр удаан хугацаа өнгөрсөнийг мэдэхгүй юм, ямартай ч удаан хөдөлгөнгүй зогссоноос олж бие хөшиж эхлэх шиг бодогдоход би саяхнаас тас харанхуй орчинд хүрээлүүлэн буйгаа ч санамагцаа ийн зөөлөн дуугаар шивнэлээ.

  Гэсэн ч тэр үгийг минь сонсоогүй юу аль эсвэл зөрүүдлэхээр шийдсэн үү бүү мэд намайг тас тэвэрсэн чигтээ огтоос хөдөлгөөнгүй зогссоор л.

        - Амьсгалж чадахгүй байна.

  Харин удаах шивнээг маань дуулсан даруйдаа тэр шуудхан хойш ухармагцаа хоёр хацраас минь зөөлнөөр атгах бөгөөд одоо ч өрөөнд гэгээ үгүй тул би түүний царайг олж харж үл чадна. 

Гагцхүү хацрыг минь халуунаар төөнөх түүний гарнаас өөр мэдрэгдэх зүйлгүй уг харанхуй бөгөөд чимээ аниргүй орчин яагаад ч юм надад таатай санагдах шиг..

  Үнэхээр л түүнийг дэргэд байхад харанхуй битгий хэл юунаас ч айхгүй юм шиг санагдаж байна..

  Уг сэтгэл догдлуулам хачирхалтай мөчийг эвдэх хаалга онгойх чимээнээр цочисхийн эргэж хартал бидэн дээр тусах коридорын гэрлийг халхлан зогсоо Тэхён биднийг хэсэгхэн ажсанаа,

        - Нэг зүйл хэлэхээ мартчихаж ээ. Ахын өрөөний гэрэл ажиллахгүй байгаа. Бас та хоёр энд хамт хоноорой хэмээн хэнэггүйхэн хэлэх нь тэр.

        - Юу? Надад өөр унтах газар байхгүй юмуу? 

        - Ерөнхийдөө бол яаж ч бодсон та хоёр нэг өрөөнд байх ёстой, тийм биз дээ? Зав багатай байж ядаж түүнтэй хамт байх цаг гарга лдаа. Тэглээ ч хамт унтдаг байсан яаж юундаа сандраав?

         - Ким Тэхён, дуугүй бол!

         - Нэгнээ их санасан л байлгүй дээ. Бас харанхуйд айгаад байвал ахыг тэврээд л унтчих.. Тэврэлдээд сайхан нойрсцгоогоорой!

   Хэлж буй үгсээс нь болоод ичингүйрэл минь хэд дахин нэмж орхисонд өөрийг нь цохихоор ухасхийхэд Тэхён чангаар инээд алдсаар хаалга хаачихаад цааш гүйн алга боллоо. 

 Одоо ч коридороос хорлонтойгоор инээх чимээ нь сонстох түүнийг хараан амандаа бувтнах явцдаа уг аргагүй нөхцөл байдалд буй ганц гарц дагуу Жины гараас хөтлөөд ор луугаа аваачихыг хүснэ.

  Тэгтэл тэр нуруу болон хөлийг минь ороон намайг хоёр гар дээрээ өргөн тэвэрснээ харанхуйд үнэхээр л дасан зохицсон бололтой үзэгдэх зүйлгүй орчинд урдах замаа харж буй мэт шулуухан алхалсаар, эцэст нь намайг орны зөөлөн гадарга дээр буулгав.

- BOY WITH LUV - || JIN [END]Where stories live. Discover now