53. :)

437 78 8
                                    



       - Зочид буудал гэж тоглосон юмаа. Энэ манай гэр. Сөүлд ирчихээд энд амьдардаг байсан юм, Жин ахынд очих хүртлээ. Найз маань саяхныг хүртэл түр байрлаж байгаад явсан. Ямартай ч хэн ч саад болохгүй болохоор шөнийг сайхан өнгөрүүлээрэй.

        - Наад үг чинь таалагдахгүй байна. Ямартай ч баярлалаа. Харин чи тэнд очоод зүгээр юмуу? Тэр хүмүүс дээр?

         - Намайг байхгүй бол харин ч сэжигтэй санагдана биз. Би зүгээр дээ, яавал гэж. Тэдний учрыг олж чаддаг ганц хүн нь би байхад. Надад санаа зоволгүй ахад л анхаар, ойлгосон уу? Шөнийг адал явдалтай өнгөрүүлээрэй. Баяртай!

  Тэхёны биднийг авчирсан газар нь амьдардаг байрнаас маань нэг их ялгаагүй, жирийн нэгэн орон сууц байсан бөгөөд дээр дурдсанчлан түүний амьдардаг байсан хуучин гэр гэх.. 

   Хэдий дургүйлхэх гэсэн ч энэ нь зочид буудал гэдгээс хавьгүй дээр бас үүнээс өөр гарц үгүй тул би дуугүйхэн түүнийг үүднээс үдэж өгчихөөд дотогш орлоо.

  Тэгтэл яг л намайг харуулдаж буй аятай өөдөөс харан зогсоо Жинтэй тулгарсан даруйд өөр юуны ч талаар бодох ч сөхөө надад үл олгох зүрхний минь цохилт аажмаар түргэсэн, сэтгэлийг маань нэг л танил халуун дулаан мэдрэмж хүрээлэх нь тэр..

  Миний хувьд хэдийнээ танил болж, дасаж орхисон гэмээр тийм л гайхалтай таатай мэдрэмж... 

  Зөвхөн энэ хүний дэргэд байхдаа, харц руу нь ширтэхдээ, биед нь хүрэхдээ мэдэрдэг тийм л нандин зүйлийг санасан байна..

  Түүний хайр гэрэлтсэн дулаахан харцыг санасан..

   Хэсэгхэн хоорондоо тэврэлдэж, биеийнхээ дулааныг солилцсоны дараа би түүний гараас хөтлөн замчилж, цаана байх хаалгыг татсан даруйд уг жижиг өрөөг бүхэлд нь дүүргэх мэт том орон дээр түүнтэй зэрэгцэн суулаа.

  Зөвхөн бидний бүрдүүлж буй, орчныг хүрээлсэн дулаан бас тайвшрал өгөх мэт уур амьсгал нэг л таатай..

  Энэ тайван уур амьсгалыг ч санасан..

        - Ахаа.. Намайг.. санасан уу? хэмээн болгоомжтойгоор асуугаад өөдөөс нь харахад угаас над руу цоо ширтэн байсан тэрээр түргэн гэгч нь толгой дохиод өвөр дээр тавиастай солгой гараас минь зөөлнөөр атгана.

  Энэ зөөлөн гарыг, халуун дулаан атгалтыг ч бас санасан..

        - Би ч бас санасан.. Үнэхээр их санасан. Уулзахыг хүсэж байсан ч чадаагүй.. Ахиад л хэлсэндээ хүрээгүйд уучлаарай.

- BOY WITH LUV - || JIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora